Алаг шаазгай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Алаг шаазгай | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Pica pica Карл Линней, (1758) |
Алаг шаазгай (Pica pica), урьд Шаазгай гэж байсан, нь Бор шувуутан багийн шувуу бөгөөд Европ, Ази болон Африкийн баруун хойд хэсэгт амьдарна.
Алаг шаазгай нь 40-51 см урт байна. Толгой хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том юм.
Идэш тэжээл [засварлах]
Шавьж хорхой, модны үр жимс гэх мэтээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхой мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм.
Үржил [засварлах]
1 сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог.
Галлерей [засварлах]
| Commons: Pica pica - зураг, дуу, бусад юмс |