Альфред Гилман

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Эмчилгээний эм зүйн үндэс" номын хамтран зохиогчийн тухай Альфред Гилман (том) өгүүллээс үзнэ үү.
Альфред Гүүдман Гилман
Төрсөн огноо 1941 оны 7 сарын 1 (1941-07-01) (72 настай)
Коннектикут, Нью-Хавен
Үндэс Америк
Салбар Эм зүйч
Төгссөн сургууль Баруун Резерв дэх Кэйзийн Их Сургууль (1969)
Алдаршсан зүйл G-уураг
Нэр хүндтэй шагналууд Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал

Альфред Гүүдман Гилман (англ. Alfred Goodman Gilman, 1941 оны 7 сарын 1-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын эм зүйч, биохимич бөгөөд G-уургуудтай холбоотой нээлтийнхээ төлөө 1994 онд Мартин Родбэллтэй хамтдаа физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтэн юм.

G-уургууд нь эсийн мембран дахь хүлээн авагчдыг идэвхжүүлэх болон эсийн үйлдлүүдэд тун чухал зуучлагч юм. Родбэлл 1960-аад онд гуанозинтрифосфат (GTP) нь эсийн дохиололд холбоотой болохыг нотолсон бөгөөд Гилман эсийн дотор GTP-тэй урвалд орж, дохионы шилжилтийг үүсгэдэг уургийг олж илрүүлсэн юм.

Гэр бүл[засварлах]

Гилман Коннектикут муж улсын Нью-Хавенд мэндэлжээ. Түүний эцэг "том" Альфред Гилман Иел Их Сургуульд профессор байсан бөгөөд эм зүйн сонгодог сурах бичиг болох Эмчилгээний эм зүйн үндэс хэмээх номыг туурвисан эрдэмтдийн нэг байв. Тэрээр уг номыг хамтран бүтээсэн Луис С.Гүүдманы нэрийг өөрийн хүүгийн дундах нэр болгон өгсөн түүхтэй. Альфред Гүүдман Гилман тус сурах бичгийн 10 дахь хэвлэлийг (2001) бүтээхэд оролцсон.

Боловсрол[засварлах]

Гилман Иел их сургуулийг 1962 онд шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэйгээр төгсөв. Тэгээд Нобелийн шагналт эм зүйч Эрл Сатерландын удирдлага дор суралцахыг хүсч, Охайо муж улсын Кливлэндэд байдаг Баруун Резерв дэх Кэйзийн Их Сургуулийн Анагаах Ухааны Тэнхимд анагаах ухааны доктор, шинжлэх ухааны докторын хосолсон програмд хамрагджээ. Сатерланд Вандербилт Их Сургууль руу шилжсэн тул Гилман Сатерландын залуу хамтран зүтгэгч Теодор Раллын удирдлага дор суралцаж, 1969 онд төгссөн байна. Мөн 1969 - 1971 онд Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнд Нобелийн шагналт эрдэмтэн Маршалл Ниренбергтэй хамтдаа пост-докторын судалгааны ажил хийж байсан.

Мэргэжлийн түүх[засварлах]

1971 онд Гилман Виржиниа муж улсын Шарлоттсвилльд байх, Виржиниагийн Их Сургуулийн Анагаах Ухааны Тэнхимд эм зүйн багшаар ажиллах болов. 1981 онд Даллас дахь Баруун Өмнөд Техасын Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн Эм Зүйн Хэлтсийн даргаар томилогджээ. 1986 онд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр 1994 онд Нобелийн шагнал хүртсэнээсээ гадна 1989 онд Эдвин Крэбсийн хамт Альберт Ласкерын нэрэмжит Анагаах Ухааны Үндсэн Судалгааны шагнал, мөн [[Коламбиа Их Сургууль|Коламбиа Их Сургуулийн Луйза Гросс Хорвиц шагналын эзэн болжээ. 2005 онд Даллас дахь Баруун Өмнөд Техасын Их Сургуулийн Анагаах Ухааны Тэнхимийн эрхлэгчээр сонгогдсон.

Судалгааны ажлууд[засварлах]

  • Norepinephrine stimulated increase of cyclic AMP levels in developing mouse brain cell cultures. Science. 1971 Oct 15;174(6):292. PMID 4330303.
  • Regulation of adenosine 3',5'-cyclic monophosphate metabolism in cultured neuroblastoma cells. Nature. 1971 Dec 10;234(5328):356-8. PMID 4332686.
  • Fluorescent modification of adenosine 3',5'-monophosphate: spectroscopic properties and activity in enzyme systems. Science. 1972 Jul 21;177(45):279-80. PMID 4339302.
  • The regulatory component of adenylate cyclase. Purification and properties. J Biol Chem. 1981 Nov 25;256(22):11517-26. PMID 6271754.
  • The regulatory component of adenylate cyclase. Purification and properties of the turkey erythrocyte protein. J Biol Chem. 1981 Dec 25;256(24):12911-9. PMID 6273414.
  • Requirements for cholera toxin-dependent ADP-ribosylation of the purified regulatory component of adenylate cyclase. J Biol Chem. 1982 Jan 10;257(1):20-3. PMID 6273425.
  • The guanine nucleotide activating site of the regulatory component of adenylate cyclase. Identification by ligand binding. J Biol Chem. 1982 Oct 10;257(19):11416-23. PMID 6288684.
  • The regulatory components of adenylate cyclase and transducin. A family of structurally homologous guanine nucleotide-binding proteins. J Biol Chem. 1983 Jun 10;258(11):7059-63. PMID 6304074.
  • The subunits of the stimulatory regulatory component of adenylate cyclase. Resolution, activity, and properties of the 35,000-dalton (beta) subunit. J Biol Chem. 1983 Sep 25;258(18):11361-8. PMID 6309843.
  • The subunits of the stimulatory regulatory component of adenylate cyclase. Resolution of the activated 45,000-dalton (alpha) subunit. J Biol Chem. 1983 Sep 25;258(18):11369-76. PMID 6309844.
  • Homologies between signal transducing G proteins and ras gene products. Science. 1984 Nov 16;226(4676):860-2. PMID 6436980.
  • G proteins and dual control of adenylate cyclase. Cell. 1984 Mar;36(3):577-9. PMID 6321035.
  • Inhibition of receptor-mediated release of arachidonic acid by pertussis toxin. Cell. 1984 Dec;39(2 Pt 1):301-8. PMID 6094010.
  • Molecular cloning of complementary DNA for the alpha subunit of the G protein that stimulates adenylate cyclase. Science. 1985 Sep 20;229(4719):1274-7. PMID 3839937.
  • Splice variants of the alpha subunit of the G protein Gs activate both adenylyl cyclase and calcium channels. Science. 1989 Feb 10;243(4892):804-7. PMID 2536957.
  • Adenylyl cyclase amino acid sequence: possible channel- or transporter-like structure. Science. 1989 Jun 30;244(4912):1558-64. PMID 2472670.
  • Type-specific regulation of adenylyl cyclase by G protein beta gamma subunits. Science. 1991 Dec 6;254(5037):1500-3. PMID 1962211.
  • Inhibition of adenylyl cyclase by Gi alpha. Science. 1993 Jul 9;261(5118):218-21. PMID 8327893.
  • Recombinant G-protein beta gamma-subunits activate the muscarinic-gated atrial potassium channel. Nature. 1994 Mar 17;368(6468):255-7. PMID 8145826.
  • Structures of active conformations of Gi alpha 1 and the mechanism of GTP hydrolysis. Science. 1994 Sep 2;265(5177):1405-12. Загвар:DOI PMID 8073283.
  • Construction of a soluble adenylyl cyclase activated by Gs alpha and forskolin. Science. 1995 Jun 23;268(5218):1769-72. PMID 7792604.
  • Tertiary and quaternary structural changes in Gi alpha 1 induced by GTP hydrolysis. Science. 1995 Nov 10;270(5238):954-60. PMID 7481799.
  • The structure of the G protein heterotrimer Gi alpha 1 beta 1 gamma 2. Cell. 1995 Dec 15;83(6):1047-58. PMID 8521505.
  • GAIP and RGS4 are GTPase-activating proteins for the Gi subfamily of G protein alpha subunits. Cell. 1996 Aug 9;86(3):445-52. Загвар:DOI PMID 8756726.
  • Crystal structure of the adenylyl cyclase activator Gsalpha. Science. 1997 Dec 12;278(5345):1943-7. PMID 9395396.
  • Crystal structure of the catalytic domains of adenylyl cyclase in a complex with Gsalpha.GTPgammaS. Science. 1997 Dec 12;278(5345):1907-16. PMID 9417641.