Америкийн хөвөн сүүлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Америкийн хөвөн сүүлт
Wild rabbit us.jpg
Ховордолтын зэрэглэл
200px
Ховордоогүй (iucn)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Lagomorpha
Овог: Leporidae
Төрөл: Sylvilagus
Зүйл: S. floridanus
Латин нэр
Sylvilagus floridanus
(J. A. Allen, 1890)
Florida-waldkaninchen-world.png

Америкийн хөвөн сүүлт (Sylvilagus floridanus) нь Хойд Америкт хамгийн өргөн тархсан туулай юм.

Өвлийн улиралд, Оттава

Тэд хойд Канадаас Өмнөд Америк хүртэлх нутагт, тэр дундаа АНУ-ын зүүн эрэг орчмын их талд элбэг. Улаавтар бороос саарал хүртэлх өнгөтэй байдаг хөвөн сүүлтийн бүх зүйл зориуд бөндийлгөж, тогтоосон мэт бөмбөлөг сүүлтэй. Тал, хөндий, тариалангийн талбай зэрэг нээлттэй, өргөн уудам газарт амьдрахыг илүүд үздэг ч хүний суурингаас эхлээд ямар ч орчинд дасан зохицох чадвартай. Тэд шөнөөр идшээ олдог ба гол хүнс нь элдэв өвс ургамал, жимс ба хүнсний ногоо юм. Өвлийн цагт хүнснийх нь дийлэнхийг ургамлын үндэс, мөчир, модны холтос эзэлнэ. Өдрийн гэрэлтэйд өвс, ургамал дунд нуугддаг эл бяцхан туулай ангуучдаас зугтахдаа хоёр тийш Z хэлбэр гарган хэрж гүйдэг. Хөвөн сүүлтийн дээд хурд 29 км/цаг. Биеийнх нь дундаж хэмжээ 39.5-47.7 см, жин нь 800-1533 грамм.

Үржил[засварлах]

Эм нь газарт ухсан үүрэндээ бүжингээ төрүүлдэг ба өчүүхэн жижиг, бие даах чадваргүй бүжингүүдийнх нь ердөө 15 орчим хувь хоёр дахь жилээ үздэг. Гэхдээ туулай жилд 3-4 удаа төрж, 3-8 бүжингээр бүл нэмдэг тул энэ нь байгалийн ердийн шалгарал. Бүжин 4-5 долоо хоног болоод бие дааж, 2-3 сартайдаа бэлгийн хувьд бүрэн бойжно. Тиймээс ч хөвөн сүүлтийн өсөлт туулайн ихэнх зүйлийн адил хурдан байдаг. Өсч үржихдээ хурдан хөвөн сүүлт тариалангийн талбайг сүйтгэгч амьтны нэг тул хөдөө аж ахуй эрхлэгчдийн гарт эндэх нь бий.

Ангилал[засварлах]

  • Мексикийн хойд зүгт.
    • Sylvilagus floridanus alacer
    • Sylvilagus floridanus holzneri
    • Sylvilagus floridanus chapmani
    • Sylvilagus floridanus floridanus
    • Sylvilagus floridanus mallurus
  • Мексик ба Төв Америк
    • Sylvilagus floridanus aztecus
    • Sylvilagus floridanus connectens
    • Sylvilagus floridanus hondurensis
    • Sylvilagus floridanus macrocorpus
    • Sylvilagus floridanus orizabae
    • Sylvilagus floridanus yucatanicus
  • Панамын өмнөд хэсэг.
    • Sylvilagus floridanus avius
    • Sylvilagus floridanus cumanicus
    • Sylvilagus floridanus margaritae
    • Sylvilagus floridanus nigronuchalis
    • Sylvilagus floridanus orinoci
    • Sylvilagus floridanus purgatus
    • Sylvilagus floridanus superciliaris

Галлерей[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Sylvilagus floridanus
Викизүйлд Sylvilagus floridanus-тай холбоотой мэдээлэл байна.