Бадаргуулт төр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бадаргуулт төр нь (1871-1908) 1875-1908 оны хооронд Манж Чин улсын хаан ширээнд заларч байсан 11 дэх эзэн хаан юм. Түүнийг 4 настай байхад Цүши хатан хаан ширээнд өргөмжилсөн агаад түүний нэрийн өмнөөс өөрөө төр барих болсон. Түүнийг хаан ширээнд заларч байх цаг үед Япон улс хүчирхэгжиж 1894-1895 оны Япон-Манжийн дайнд Тайваний 64 арал, Ляодун хойг, Люйшунь боомт зэрэг газар нутгийг нь эзлэн авсан. 1897 онд Солонгосыг Японд алдсан. Тэрээр 1898 онд эдгээр байдлыг өөрчлөх зорилгоор "Зуун өдрийн шинэчлэл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн ч Цүши хатны эсэргүүцлийн улмаас таслан зогсож, улмаар өөрөө гэрийн хорионд орж бүх эрхээ Цүши хатанд алдснаар 1908 онд нас барах хүртлээ тоглоомын эзэн хаан байсан. Тэрээр 1908 оны 11 сард учир битүүлгээр хорлогдон үхжээ.

Өмнөх
Бүрэн засагч
Манж Чин улсын эзэн хаан
1875-1908
Дараах
Хэвт Ёс