Балучистан

Мужын туг
Пакистан дахь байршил

Пакистан улсын дөрвөн мужийн өрнө өмнө талынхыг нь Балучистан[1] (урдү. بلوچستان; Англи: Balochistan; Орос: Белуджистан) гэдэг. Улсын газар нутгийн 44% нь болдог.

Пакистаны Балучистан мужтай яг залгаад хойд ба баруун талаар нь Афганистанд Балучистан гэж нэрлэгдэх нутаг, Иранд Систан-Балучистан муж байдаг. Эдгээр газар нь түүхэн хугацааны турш хамтдаа "Балучистан" («Балуч орон» гэх утгатай) гэж нэрлэгдсээр ирсэн. Үндсэн хүн ард нь Балуч гэдэг нэрээр бусад угсаатнаас ялгардаг учраас тэр юм. Дэлхийд 9 сая орчим Балуч хүн байдгаас 6.2 сая нь Пакистанд суурьшдаг.[2][3] Балучуудын ярилцах Балуч хэл Иран хэлний бүлэгт багтдаг.

Provincial symbols of Balochistan (unofficial)
Provincial flag
Provincial seal
Provincial animal
Provincial bird
Provincial tree
Provincial flower
Provincial sport

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Форво сүлжээнд байх Урдү хэлээрх дуудлагийг үндэслэв.
  2. Population by Mother Tongue (Memento 17. Хоёрдугаар сар 2006 цахим архивт), Population Census Organization, Government of Pakistan (retrieved June 7, 2006)
  3. Census of Afghans in Pakistan, United UNHCR Statistical Summary Report (retrieved October 10, 2006)