Бангладеш така

Така
Улс: БангладешБангладеш Бангладеш
Бутархай мөнгөний нэгж: 100 пойша (пш.)
ISO 4217 код: BDT
Товчлол: ৳, Тк.
Валютын ханш:
(2020 оны 12 сарын 23)

100 MNT = 2.973 BDT
1 BDT = 33.6315 MNT

USD = 86.003 BDT
1 BDT = 0.0116 USD

Така (Бенгал: টাকা) (тэмдэглэгээ: , Tk ; код: BDT) нь Бангладешийн мөнгөний нэгж юм. Бангладеш Банк буюу тус улсын төв банк 1, 2 такагийн дэвсгэртүүдээс бусад бүх мөнгөн тэмдэгтийн хэвлэлийг хариуцдаг бөгөөд 1, 2 такагийн дэвсгэртийг Бангладешийн засгийн газар буюу Сангийн Яам нь хариуцдаг байна. Такагийн хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэглэгээ нь Tk, ৳ болно. Нэг така нь 100 пойшад хуваагддаг.

Энэтхэгт, "така" гэдэг нь Энэтхэг рупийн бенгал, ассам хэлээрх нэр бөгөөд Энэтхэгийн мөнгөн тэмдэгтүүд нь тус улсын албан ёсны хэлнүүдээр бичигдсэн байдаг тул бенгал, ассам хэлээр така хэмээн бичигдсэн байдаг аж.

Бенгал хэлээр "така" гэдэг нь мөнгө гэдэг утгыг илэрхийлнэ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]