Jump to content

Барсболд хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Барсболд Жонон
Монголын хаан
Хаанчлал1517–1519
Хаан суусан1517
Бүтэн нэрБарсболд
Төрсөн огноо1488
Өнгөрсөн огноо1519
ХүүхэдГүнбилэг жонон
Алтан хан
ЭцэгБатмөнх Даян хаан
ЭхМандухай хатан
УлсДөчин Дөрвөн хоёрын Монгол Улс
Ургийн овогБоржигин

Барсболд сайн алаг хаан (Барсболод жинон, 1488-1519) нь 1488 оны шар бичин жил төрж, 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны хөвгүүн бөгөөд түүний ихэр нь Арсболд юм. Учир нь аян дайны цагт, дайны утаанд мэндэлсэн тул баатар хөвгүүд болж, төр улсаа түш хэмээн нэрийдсэн. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг Монгол улсын хаан суудалд суухад нас балчирдаж, туршлага бага байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав.[1] Боди Алаг Монголын хаан ширээнд суув. Түүний үр сад нь хожим Баруун түмнийг захирч, Ордос, Түмэд, Юншээбүү, Харчин, Цахарын зарим хэсгийг захирах болсон нь Алтан ханы үетэй шууд хамаарна.

Эцэг: Даян хаан

Эх: Мандухай хатан

  1. Төрболд
  2. Улсболд
  3. Арсболд ихрийн өрөөсөн
  4. Барсболд хаан
  5. Очирболд
  6. Алчболд
  7. Арболд
  8. Төрөлт гүнж
  9. Чин тайж
  10. Гэрэ од
  11. Гэрболд
  12. Гэрсэнз жалайр хунтайж
  • Бодан хатан
  • Молан хатан[2]: Барсболд жононг тэнгэр болсны дараа Алтан ханы хатан болж, Төвд тайжийг төрүүлсэн.
  1. Гүнбилэг мэргэн хар жонон
  2. Алтан хан
  3. Лабуг тайж
  4. Байсахал хөндлөн хан
  5. Баяндара нарийн тайж
  6. Бодидара отгон тайж
Өмнөх
Улсболд
Монгол улсын жонон
1512-1519
Дараах
Гүнбилэг жонон
Өмнөх
Батмөнх Даян хаан
Монголын Их Хаан
1517-1519
Дараах
Боди Алаг хаан
  1. Гүүш Лувсанданзан. Алтан товч. pp. Арван гуравдугаар хуудас. Даян хаан гучин долоон жил хаан ор сууж дөчин дөрвөн насандаа тэнгэр болов. Даян хааны их хөвгүүн Төрболд, хаан ор суугаагүй, үргүй тэнгэр болов. Дүү нь Улсболд хан ор суугаагүй, Ибарай тайшийн гарт тэнгэр болов. Түүний хойно Боди-алагийг бага гэж авга нь их ор суув.
  2. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.159