Бергманы баавгай
Бергманы баавгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ursus arctos piscator (Бергман, 1920) |
Бергманы баавгай (Ursus arctos piscator) нь Камчаткын хойгт амьдарч байсан, устсан байх магадлалтай, хүрэн баавгайн нэг дэд зүйл юм. 1920 онд Шведийн амьтан судлаач Стен Бергман олж илрүүлэн, өөрийн нэрээр нэрлэжээ[1].
Бергман уг баавгайн арьс (бусад баавгайнаас үс ноос нь өөр байв), Камчаткын бусад баавгайнхаас том буюу 14.5 x 10 инч хэмжээтэй хөлийн мөр зэргийг шинжлээд тусдаа дэд зүйл болохыг тогтоожээ.
Хүйтэн дайны үед Зөвлөлтийн арми Бергманы баавгайн амьдардаг бүс нутагт нэвтрэхийг хориглодог байсан тул тоо толгой нь тэр үед өссөн байх магадлалтай[1].
Гэвч 1960-д оноос Бергманы баавгайг сонирхох сонирхол нэмэгджээ. Анчин Родион Сиволобовын мэдээлснээр Камчаткын уугуул оршин суугчид тэрхүү том баавгайг Иркуйем (ард хөлнийх нь харагдах байдлаас болсон "өмд нь шувтарсан" гэсэн утгатай нэр) буюу "Бурханы баавгай" гэдэг байв.
Сиволобовын тодорхойлолтод үндэслэн биологич Н.К.Верешчагин Бурханы баавгайг мөхсөн богино нүүрт баавгай буюу Arctodus simus-ын үлдэгдэл гэж үзжээ. Гэхдээ эрдэмтэд Arctodus нь Америк тивээс өөр нутгаас олдоогүй, хамгийн чухал нь тэд Баавгайнхан овгийн "ердийн" баавгайнуудаас харагдах байдлаараа өөр Tremarctinae хэмээх дэд овогт багтдаг билээ.
Ерөнхийдөө уг баавгайн дэд зүйл мөхсөн нь 17-р зууны үеэс Камчаткад нэвтэрсэн оросууд арьс, үсийг нь ашиглах зорилгоор замбараагүй агнаснаас үүдэлтэй гэж үздэг. 1920 оноос хойш амьдаараа олдоогүй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Gable, Andrew (2008), Bergman's Bear, Татаж авсан: 2008-05-28
Викизүйлд Ursus arctos-тай холбоотой мэдээлэл байна. |