Братислав

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Братислав хот
сл-к. Bratislava
Хотын зураг
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Братислав хот-н байршил
Словак улс (газрын зураг), Братислав муж (хар саарал) дахь Братиславын хотын (улаан) байршил

Солбицол: 48°08′41″N, 17°06′46″E
Улс Flag of Slovakia.svg Словак
Муж Братислав
Түүх  
Анх дурдагдсан нь 907 он
Газар нутаг  
 - Нийт 367.584 км²
Өндөр 134 м
Хүн ам  
 - Нийт (2012) 462,603
 - Нягтрал 1,258/км²
 - Хүй дүүргийн хамт 659,578
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Цахим сүлжээ: bratislava.sk

Братислав (монгол дуудлага нь Братислаав; харин словакаар Bratislava гэж бичээд Дуудлага [ˈbracɪslava] гэж дуудах нь монголоор Братислава, Братислаава гэж бичсэн мэт сонсогддог) бол Словакын нийслэл төдийгүй хамгийн том хот нь юм.

Братиславын одоогийн 367.6 км² нутагт 46 түмэн хүн аж төрөн сууж байна.[1] 2001 онд оршин суугчдын 91.4% нь Словак, 3.8% нь Унгар хүн байсан.[2] Тэртээ 1910 онд 78 мянгуулаа байхад 40.5% нь Унгар, 41.9% Герман байсан бол 1918 онд Чехословак улс байгуулагдаж 1950-иад оноос Словакууд 90%-г давж чаджээ.[3]

Хотын дундуур Дунай мөрөн урсдаг. Хотын захиргаанд харьяалагдах нутаг яг барилгажсан дүүргээсээ хэд дахин том байдаг. Энэ том Братислав хот хоёр гадаад улстай (Австри, Унгар) хаяа залгадаг. Ийм гайхам сонин нийслэл дэлхийд өөр байхгүй.[4] Хотын баруун хойд захаар Морав гол урсаж Дунайд цутгадаг.

Иш татсан холбоос[засварлах]

  1. Population on December 31, 2006 – districts. Statistical Office of the Slovak Republic (2007-07-23). January 8, 2007-д хандсан.
  2. POPULATION AND HOUSING CENSUS 2001 - Tab. 3a. web.archive.org. the original on 2007-07-04-с архивлагдсан. 2009-11-06-д хандсан.
  3. Peter Salner (2001). "Ethnic polarisation in an ethnically homogeneous town" (PDF). Czech Sociological Review 9 (2): 235–246.
  4. Dominic Swire (2006). Bratislava Blast. Finance New Europe. the original on December 10, 2006-с архивлагдсан. May 8, 2007-д хандсан.