Буурал хөгчүүхэй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Буурал хөгчүүхэй
Grey Tailed Tattler.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Charadriiformes
Овог: Хомноотынхон
Төрөл: Tringa
Зүйл: T. brevipes
Латин нэр
Tringa brevipes
(Vieillot, 1816)
Ижил утгатай нэршил

Heteroscelus brevipes


Буурал хөгчүүхэй, Tringa brevipes нь Хомноотынхон овгийн жижиг ус гатлагч шувуу юм. Урьд Буурал хөгчүү гэгдэж байсан.

Гадаад төрх[засварлах]

Энэ шувуу нь Улаанхөлт хөгчүүтэй биеийн хэлбэр хэмжээ төстэй юм. Ар нуруун хэсэг, нүүр, хүзүү нь саарал ба гэдэс хэвлий нь цагаан. Богино шаравтар хөлтэй ба хошууны үзүүр нь хар өнгөтэй.




Зан авир[засварлах]

Буурал хөгчүүхэй Сибирь, Монголын голын сайр чулуурхаг хэсгээр нутаглан, газар үүрээ засдаг. Заримдаа өөр шувууны орхисон хучин үүрэнд үүрлэнэ. Тэд нүүдлийн шувуу бөгөөд зүүн өмнөд Ази, Австралид өвөлждөг. Ховор тохиолдолд Хойд Америк, Европын баруун хэсэгт таарна.


Эшлэл[засварлах]

  • Banks, Richard C.; Cicero, Carla; Dunn, Jon L.; Kratter, Andrew W.; Rasmussen, Pamela C.; Remsen, J. V. Jr.; Rising, James D. & Stotz, Douglas F. (2006): Forty-seventh Supplement to the American Ornithologists' Union Check-list of North American Birds. Auk 123(3): 926–936. DOI: 10.1642/0004-8038(2006)123[926:FSTTAO]2.0.CO;2 PDF fulltext
  • Hayman, Peter; Marchant, John & Prater, Tony (1986): Shorebirds: an identification guide to the waders of the world. Houghton Mifflin, Boston. ISBN 0-395-60237-8
  • Pereira, Sérgio Luiz & Baker, Alan J. (2005): Multiple Gene Evidence for Parallel Evolution and Retention of Ancestral Morphological States in the Shanks (Charadriiformes: Scolopacidae). Condor 107(3): 514–526. DOI: 10.1650/0010-5422(2005)107[0514:MGEFPE]2.0.CO;2 HTML abstract
Агуулахад байгаа «Буурал хөгчүүхэй» зургийн цомог
Викизүйлд Tringa brevipes-тай холбоотой мэдээлэл байна.