Бөөрөнцөг түлхэлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бөөрөнцөг түлхэлт

Бөөрөнцөг түлхэлт (англ. Shot put) нь хөнгөн атлетикийн спортын шидэлтийн төрлүүдийн нэг бөгөөд бөөрөнцгийг хэр хол шидэхээ өрсөлддөг.

Дүрэм[засварлах]

Бөөрөнцгийн жин нь хүйс, насны ангиллаас хамаардаг. 2.135 метр буюу 7 фут диаметртэй тойрог дотроос шидэх ёстой. Уг тойргийн төвд оройтой, 34.92 хэмийн өнцөг дотор бөөрөнцгийг унагаасан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Тойргийн гадна гишгэх, зураасан дээр гишгэвэл мөн хүчингүй болно.

Шидэх арга[засварлах]

Дүрэм ёсоор бөөрөнцгийг хоёр мөрийг холбосон шугамаас хойно байрлуулж, шидэх ёстой байдаг тул эрүүний орчимд биедээ нааж, нэг гараараа түлхэх байдлаар шиддэг. Хөлнөөсөө түлхэлт авч шиддэг тамирчин олон байдаг ч биеэрээ эргэлдэж шиддэг тамирчин ч бас цөөнгүй.

Үүсэл[засварлах]

Бөөрөнцөг түлхэлт нь хүнд зүйлийг хол шидэн, "хүчээ үзэх" явдлаас үүсэлтэй гэж үздэг. Эрт дээр үед Шотландад чулууг шидэх тэмцээн зохиогддог байв. Түүнээс санаа авч 1860 онд төмрөөр хийсэн бөөрөнцөг ашиглан тэмцээн зохион байгуулсан нь өнөөдрийн бөөрөнцөг түлхэлтийн анхны тэмцээн гэж үздэг. Тэр үед шидэх талбай нь одоогийнх шиг дугуй биш, 2 метр гаруй урт бүхий талтай квадрат хэлбэртэй байлаа. Анх дугуй талбайг ашигласан нь 1867 онд АНУ-д зохиогдсон тэмцээн юм.

Бөөрөнцөг[засварлах]

Бөөрөнцгийн жин, хэмжээ нь дараах байдлаар тогтоогдсон байдаг. Диаметр нь эрэгтэйчүүд 11-13см, эмэгтэйчүүд 9.5-11см.

  • Насанд хүрэгчид
    • Эрэгтэй: 7.260кг (16 фунт)
    • Эмэгтэй: 4кг
  • Залуучууд
    • Эрэгтэй: 6кг
    • Эмэгтэй: 4кг

Өсвөр үе

    • Эрэгтэй: 5кг
    • Эмэгтэй: 2.721кг

Дээд амжилт[засварлах]

Эрэгтэй[засварлах]

Амжилт Зай Нэр Харьяалал Огноо
Дэлхий 23м12см Ранди Барнс Америк Америк 1990 оны 5 сарын 20
Монгол 17м80см Дашдэндэвийн Махашири Монгол Монгол 1998 оны 5 сарын 30

Эмэгтэй[засварлах]

Амжилт Зай Нэр Харьяалал Огноо
Дэлхий 22м63см Наталья Лисовская Зөвлөлт Зөвлөлт 1987 оны 6 сарын 7
Монгол 14м68см Д.Намжилмаа Монгол Монгол 1966 оны 6 сарын 16

Мөн үзэх[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Shot put