Гамма цацраг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Атомын цөмөөс ялгарах гамма цацрагийн (γ) дүрслэл

Гамма цацраг (γ гэж тэмдэглэнэ) нь өндөр давтамжийн буюу маш богино долгионы урттай цахилган соронзон долгион. Электрон-позитроны устал, саармаг пионы задрал, цацраг идэвхт задрал, цөмийн нэгдэл, цөмийн задрал, одон орон-физикийн процессүүд дахь урвуу Комптоны эффект зэргийн үр дүнд үүсдэг. Гамма цацрагууд нь ихэнхээ 1019 Гц-ээс илүү өндөр давтамжтай байх ба 100 кeВ-с дээш энергитэй, 10 пикометрээс бага долгионы урттай, хэмжээгээрээ атомоос жижиг. Гамма задралын фотонууд нь ихэнхдээ хэдэн зуун кeВ энергитэй байх ба бараг дандаа 10 МeВ энергиэс бага байна.

Гамма цацраг нь ионжуулагч цацраглал тул амьд эдэд шинээгдвэл маш хүнд гэмтэл учруулна, иймд эрүүл мэндэд хортой зүйл юм.

Радигаас ялгарах цацраг идэвхжилийг судлаж байх явцад Францийн химич, физикч Паул Виллард гамма цацрагийг нээжээ. Альфа, бета цацрагууд нь 1899 он гэхэд аль хэдийнээ ялгагдаж, Эрнест Резерфордийн судалгааны үр дүнд нэрлэгдсэн бөгөөд 1903 онд тэрээр Виллардын шинээр нээсэн цацраглалд "гамма цацраг" гэсэн нэрийг оноожээ.

Өнгөрсөн цагт рентген туяа, гамма цацрагуудыг энергиээр (өөрөөр хэлбэл давтамж/долгионы уртаар) ялгаж байсан ба гамма цацрагийг рентген туяаны илүү өндөр энергитэй хувилбар гэж үзэж байжээ. Харин өнөөгийн шулуун хурдасгуур ("linacs") болон одон орон-физикийн процессүүдээр үүссэн өндөр энергийн рентген туяанууд нь цацраг идэвхт гамма задралаар үүссэн гамма цацрагуудаас өндөр энергитэй. Тэр байтугай цөмийн анагаах ухаанд гамма цацраг ялгаруулагч хамгийн түгээмэл изотопуудын нэг болох Технеци-99m нь оношлогооны рентрен туяаны төхөөрөмжтэй бараг ижил хэмжээний энергийг (140 кeВ), харин хорт хавдарын радиоэмчилгээнд хэрэглэгдэх шулуун хурдасгууруудын үүсгэх эмчилгээний рентрен цацрагуудаас бага энергийг үүсгэнэ. Энэ хоёр цахилгаан соронзон цацраглал нь ийнхүү энергийн түвшний хувьд давхцаж байх тул өнөө үед эх үүсвэрээрээ тодорхойлогдох болжээ: рентген цацрагууд нь цөмийн гадуурх электронуудаас ялгарах бол гамма цацрагууд нь цөмөөс (өөрөөр хэлбэл гамма задралын үр дүнд) буюу өөр төрлийн бөөмийн задрал, устлын үр дүнд үүснэ.

Цөмийн урвалуудаар үүссэн фотонуудын энергид доод хязгаар байхгүй тул хэт ягаан туяа болон эдгээр процессүүдээр үүсэх илүү бага энергитэй фотонууд нь ч "гамма цацраг" хэмээн тодорхойлогдоно.[1] Эх үүсвэр нь заримдаа тодорхойгүй байх одон орон зэрэг салбаруудад гамма цацраг ба рентген туяанууд нь хуучны адил энергиэрээ тодорхойлогддог.

[засварлах] Ишлэл

  1. Shaw, R. W.; Young, J. P.; Cooper, S. P.; Webb, O. F. (1999). "Spontaneous Ultraviolet Emission from 233Uranium/229Thorium Samples". Physical Review Letters 82 (6): 1109–1111. DOI:10.1103/PhysRevLett.82.1109.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр