Жирх нь Tamias төрлийн, хэрэмтэй төстэй жижиг мэрэгчид бөгөөд Ази, Хойд Америкаас гаралтай. Tamias гэдэг нь Грек хэлний "нөөцлөгч", "хадгалагч" гэсэн утгатай үг бөгөөд уг амьтны өвлийн идэш хоолоо бэлдэн нөөцөлдөг зуршлаас ингэж нэрлэх болжээ. Энэ төрөлд 25 зүйл байхаас 1 нь Азийн зүүн хойд хэсэг, 1 нь Хойд Америкийн зүүн хэсэг, үлдсэн нь Хойд Америкийн баруун хэсгийн нутгаас гаралтай. Энэхүү бяцхан мэрэгчид нь ой модны экологийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Жирх нь модны үрийг авж газар булж орхидог зуршилтай ба энэ нь шинэ залуу модоор ой нөхөгдөхөд тустай.
Жирх нь холимог тэжээлтэн бөгөөд самраас гадна үр, мөөг, өндөг, жижиг мэлхий, өт, хорхой шавьжаар хооллоно. Намар болоход ихэнх зүйлийн жирх үүр нүхэндээ өвлийн идэш хоолоо хурааж нөөцөлдөг. Ингээд хавар болтол нүхнээсээ барагтай гардаггүй байна. Тэд 3.5 м гаруй урт хонгил үүр хийдэг ба хэд хэдэн орцтой, түүнээ сайтар өнгөлөн далдална. Өвлийн улиралд үүрний дотор тал маш цэвэрхэн байх бөгөөд идэш тэжээлийн хаягдал, ялгадсаа гадагшлуулах тусгай хонгил байдаг аж.
-
Жирхийг хүний гартай харьцуулахад.
-
Үндэсний хүрээлэн дэх жирх.
-
-
Гэрийн тэжээвэр амьтнаар зарж буй жирхнүүд, Хятад улсад.
- Альпийн жирх, Tamias alpinus
- Шар нарсны жирх, Tamias amoenus
- Buller's Chipmunk Tamias bulleri
- Саарал хөлт жирх, Tamias canipes
- Gray-collared Chipmunk, Tamias cinereicollis
- Хадны жирх, Tamias dorsalis
- Durango Chipmunk, Tamias durangae
- Merriam's Chipmunk, Tamias merriami
- Least Chipmunk, Tamias minimus
- Калифорни жирх, Tamias obscurus
- Yellow-cheeked Chipmunk, Tamias ochrogenys
- Palmer's Chipmunk, Tamias palmeri
- Panamint Chipmunk, Tamias panamintinus
|
- Урт чихт жирх, Tamias quadrimaculatus
- Колорадо жирх, Tamias quadrivittatus
- Улаан сүүлт жирх, Tamias ruficaudus
- Hopi Chipmunk, Tamias rufus
- Allen's Chipmunk, Tamias senex
- Сибирийн жирх, Tamias sibiricus
- Siskiyou Chipmunk, Tamias siskiyou
- Sonoma Chipmunk, Tamias sonomae
- Lodgepole Chipmunk, Tamias speciosus
- Дорнын жирх, Tamias striatus
- Townsend's Chipmunk, Tamias townsendii
- Uinta Chipmunk, Tamias umbrinus
|