Жюль Верн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Жюль Верний хөрөг
Jules Verne autograph.jpg

Жюль Верн (Франц хэл: Jules Verne, 1828 оны 2 сарын 8 - 1905 оны 3 сарын 24) нь Францын зохиолч, улс төрч. Херберт Жорж Уэллстэй хамтдаа зөгнөлт зохиолыг үндэслэгчид гэж нэрлэгддэг.

[Засварлах] Намтар

Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавыгаа залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюматай танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна.

Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж.

Найз Феликс Надаль нь агаарын бөмбөрцөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөрцгөөр 5 долоо хоног" зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ.

Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ.

1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна.

[Засварлах] Бүтээлүүд

[Засварлах] Мөн үзэх

Хувийн хэрэгсэлүүд