Каннын тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Ханнибал тулалдаанд амь үрэгдсэн Ромын морин цэргүүдийг тоолж буй нь, уран барималч Себастьян Слодц, 1704, Луврын музей.

Каннын тулалдаан (Англи хэл:Cannae, Battle of) (МЭӨ 216 он) Пунийн хоёрдугаар дайны үед зүүн өмнөд Италийн Апулья дахь Канн суурингийн ойролцоо болсон чухал тулалдаан. 80,000 цэрэгтэй Ромын арми Ханнибалын удирдсан Карфаген болон түүний холбоотон Африк, Галл, Испани нийт 50,000 цэрэгтэй тулалдан бут ниргэгджээ. Ханнибалын цэргүүд дайсны талаа аажмаар бүслэн устгасан нь “давхар бүслэлт” маневрын сонгодог жишээ болсон юм. Ромчууд тулалдаанд 65,000 гаруй хүнээ алдаж, харин Карфаген 6,000 орчим цэргээ алджээ.

[Засварлах] Гадаад холбоосууд

Хувийн хэрэгсэлүүд