Кисловодск
| Кисловодск Кисловодск |
|||
Кольцо-гора уулаас харагдах Кисловодск хот |
|||
|
|||
|
|
|||
| Солбицол: | |||
|---|---|---|---|
| Улс | |||
| Холбооны тойрог | Өмнөд | ||
| Хязгаар | Ставрополь | ||
| Түүх | |||
| Байгуулагдсан | 1803 | ||
| Засаглал | |||
| - Захирагч | Наталья Луценко | ||
| Газар нутаг | |||
| - Нийт | 41.5 км² | ||
| Хүн ам | |||
| - Нийт (2010) | 128500 | ||
| - Нягтрал | 3,096/км² | ||
| Цагийн бүс | UTC+4 | ||
| Шуудангийн код | 357700 | ||
| Утасны код | +7 87937 | ||
| Хотын өдөр | 5-р сарын сүүлчийн Бямба гараг | ||
| Цахим сүлжээ: http://kislovodsk-kurort.org/ | |||
Кисловодск (орос. Кислово́дск) нь Оросын Холбооны Улсын Ставрополийн хязгаарын хот юм. Хойд Кавказад, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд орших тус хотод хамгийн ойр оршин нисэх онгоцны буудал нь Минералные Воды хотод байдаг. Хүн ам нь 1989 оны тооллогоор 114,414, 2002 оны тооллогоор 129,788, 2010 оны тооллогын урьдчилсан дүнгээр 128,500 байв.
Кисловодск гэдэг нь орос хэлээр "Хүчиллэг ус" гэсэн утгатай үг бөгөөд 1803 онд цэргийн бааз болон байгуулагджээ. Хотын ойр орчимд нарзан маягийн халуун рашаан элбэгтэй тул ийн нэрлэгдсэн. Кисловодск нь рашааны хот юм. 1903 онд хотын зэрэглэлтэй болжээ.
19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Кисловодск нь Оросын язгууртнууд, хөгжимчид, уран бүтээлчдийн сэтгэлийг татсан сайхан газарт тооцогддог байв. Михаил Лермонтовын Манай үеийн баатар романы олон үйл явдал энд өрнөдөг.
Кисловодскт Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын төрсөн бөгөөд түүний мэндэлсэн гэрийг музей болгохоор төлөвлөж буй.
Ихэр, ах дүү хотууд [засварлах]
Кисловодск нь дараах хотуудтай ихэр хотын харилцаатай:
АНУ, Маскатин
Франц, Окс-лес-Бэйнс
Филиппин, Багуйо Сити
Израйль, Кирят-Ям
ОХУ, Назран
Болгар, Велинград
Эшлэл [засварлах]
Гадны холбоосууд [засварлах]
| Commons: Кисловодск - зураг, дуу, бусад юмс |
- Албан ёсны сайт (Орос хэл)