Курт Кобэйн
Курт Кобэйн | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Курт Дональд Кобэйн |
Төрсөн | 1967 оны 2 сарын 20 АНУ, Вашингтон, Абердин |
Нас барсан | April 5, 1994 АНУ, Вашингтон, Сиэтл | (27 насалсан)
Хөгжмийн урсгал | Альтернатив рок, гранж |
Мэргэжил | Хөгжимчин, ая зохиогч, уран бүтээлч |
Зэмсэг | вокал, гитар |
Идэвхтэй | 1982–1994 |
Студи | Саб Поп, DGC/Geffen |
Хамтардаг уран бүтээлчид | Нирвана, Фесал Маттер |
Гол зэмсгүүд | |
Фендер Жаг-Станг Фендер Жагуар Фендер Мустанг Фендер Стратокастер Мартин D-18E Юнивокс Хай-Флайер[1] |
Курт Дональд Кобэйн (Англи: Kurt Donald Cobain, 1967 оны 2 сарын 20 - 1994 оны 4 сарын 5) нь Америкийн дуучин, дуу зохиогч, хөгжимчин ба гранж-рок хамтлаг Нирванагийн гоцлол дуучин ба гитарчин байсан. Кобэйны бүтээлүүд нь түүний түгшүүртэй дууны үгс болон нийгмийн эсрэг зан чанараараа дамжуулан гол рок урсгалыг сэдэвчилсэн хэв маягаараа өргөжүүлсэн. Мөн түүнийг X үеийн төлөөлөгч хэмээн зарласан бөгөөд альтернатив рок төрлийн түүхэнд хамгийн нөлөө бүхий хөгжимчдийн нэг хэмээн тооцогддог.
Кобэйн Нирвана хамтлагийг Крист Новоселич болон Аарон Бүркхардтай хамт 1987 онд Абэрдин хотод Сиэтлийн хөгжмийн сэргэн мандалтын нэг хэсэг болгон үүсгэн байгуулсан, дараа нь гранж хэмээн нэрлэгдэх болсон. Тэд уран бүтээлийн гараагаа 1989 онд "Bleach" нэртэй цомгоороо эхлүүлжээ.
DGC Records-ын томоохон гэрээнд гарын үсэг зурсны дараа Нирвана хамтлагийн хоёр дахь албан ёсны цомог болох "Nevermind" (1991)-ийн "Smells Like Teen Spirit" дуу нь дэлхий даяар амжилтад хүрч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Хэдийгээр Кобэйн Нирванагийн гэнэтийн амжилт, тухайн үеийнхээ дуу хоолой хэмээн өргөмжлөгдөж байсан ч түүний захиас болон уран сайхны алсын харааг олон нийт буруугаар тайлбарласан гэж үзэн үүнд дургүйцэв. Тэр үүнийг эсэргүүцэж, сүүлчийн "In Utero" (1993) цомгоо гаргажээ.
Курт амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийн хар тамхины донтолт, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн архаг асуудалтай тэмцэж байв. Тэрээр мөн алдар нэр болон урлагийн амьдарлын дарамтад орж, эхнэр болох хөгжимчин Кортни Лавтай мөн таарамжгүй харилцаатай байсан. 1994 оны 3 сард Кобэйн оргилуун дарс болон рохипнол (тайвшруулах эм) хэтрүүлэн хэрэглэж, улмаар интервенц хийж, хоргүйжүүлэх хөтөлбөрт хамрагджээ. 1994 оны 4 сарын 8-нд Кобэйн 27 насандаа Сиэтл дэх гэртээ нас барсан байдалтай олджээ. Албан ёсны мэдээгээр хохирогч 4 сарын 5-нд толгой руугаа гар буугаар буудаж амиа хорлосон гэж дүгнэсэн. Хэдийгээр удирдаач Дэвид Вудард Кобейнд зориулж "Dreamachine"[2]:355–366 бүтээж өгсөн ч Кобейн амиа хорлохоосоо өмнөх өдрүүдэд уг төхөөрөмжийг хэт их хэрэглэж байсан гэсэн мэдээлэл хожмын олдвортой зөрчилдсөн юм.[3][4] Түүний үхлийн шалтгаан нь тодорхой бус бөгөөд заримдаа мэтгэлцээний сэдэв болдог.
Кобэйныг нас барснаас хойш, 2014 онд Рок-н Роллын алдарын танхимд хамтлагийн гишүүд болох Крист Новоселич болон Дэйв Грол нарын хамтаар оруулсан. Rolling Stone сэтгүүл Кобэйныг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дуу зохиогч", "Шилдэг 100 гитарчин" мөн "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дуучин" төрөлд оруулжээ. Тэр бас MTV-ийн "Хөгжийн 22 шилдэг хоолой"-д 7 дугаар байранд бичигддэг. Мөн 2006 онд Hit Parader-ийн гаргассан "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 метал дуучин" төрөлд 20-р байранд бичигджээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Kurt Cobain Equipment F.A.Q.". kurtsequipment.com.
- ↑ Харрисон, Х., "Handy Dandy Dreamachine" ба "Lo Times @ High Times", Love Kills: The Assassination of Kurt Cobain (Сакраменто: Arkives Press, 2017), хуудас 355–366.
- ↑ Боллес, Д., "Dream Weaver", LA Weekly, 1996 оны 7-р сарын 26-аас 8-р сарын 1 хүртэл.
- ↑ Аллен, М., "Décor by Timothy Leary", Нью Йорк Таймс, 2005 оны нэгдүгээр сарын 20; 2015 оны 2-р сарын 22-нд эх сурвалжаас архивлагдсан.