Курт Кобэйн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Курт Кобэйн

Кобэйн (баруун гар талд) 1992 оны МТВ Видео Мюзик Авардсын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Курт Дональд Кобэйн
Төрсөн 1967 оны 2 сарын 20 (1967-02-20)
АНУ, Вашингтон, Абердин
Нас барсан 1994 оны 4 сарын 5 (27 насалсан)
АНУ, Вашингтон, Сиэтл
Хөгжмийн урсгал Альтернатив рок, гранж
Мэргэжил Хөгжимчин, ая зохиогч, уран бүтээлч
Зэмсэг вокал, гитар
Хугацаа 1982–1994
Студи Саб Поп, DGC/Geffen
Хамтардаг хөгжимчид Нирвана, Фесал Маттер
Гол зэмсгүүд
Фендер Жаг-Станг
Фендер Жагуар
Фендер Мустанг
Фендер Стратокастер
Мартин D-18E
Юнивокс Хай-Флайер[1]

Курт Дональд Кобэйн (англ. Kurt Donald Cobain, 1967 оны 2 сарын 20 - 1994 оны 4 сарын 5) нь Америкийн дуучин, дууны шүлэгч, хөгжимчин байсан ба бидний мэдэхээр гранж-рок хамтлаг Нирванагийн гоцлол дуучин ба гитарчин байсан.

Кобэйн Нирванаг Крист Новоселичтэй 1985 онд Абэрдин хотод Сиэтлийн хөгжмийн сэргэн мандалтын нэг хэсэг болгон үндэслэжээ. Тэд уран бүтээлийн гараагаа 1989 онд Блич нэртэй цомгоороо эхэлсэн. Тэд DGC records-д дуулж байхдаа алдарт "Smells like teen spirit" дуугаа болон "Nevermind" (1991) цомгоо гаргалаа. Гэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дандаа түүний хувь хүний асуудлуудаар болон итгэл үнэмшил ба уран сайхны хараа олон нийтээр ташаа ойлгогдоод байсан тул Кобэйнд үргэлж онцгүй, сэтгэл гонсгор байдаг байв. Тэр үүнийг эсэргүүцэж, сүүлчийн In Utero (1993) цомгоо гаргажээ.

Курт амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийн хар тамхины донгийн эсрэг тэмцэж эхэлсэн. 1994 оны 4 сарын 8-нд Кобэйнийг Сиэтл дэх гэртээ үхсэн байхыг нь олсон. Албан ёсны мэдээгээр хохирогч толгой руугаа гар буугаар буудаж амиа хорлосон гэдэг. Түүний үхлийн шалтгаан нь тодорхой бус бөгөөд заримдаа мэтгэлцээний сэдэв болдог. Тэрээр Нирвана хамтлагтайгаа хамтаар зөвхөн АНУ-д 25 сая цомог зарсан бол дэлхийд 50 сая цомог заржээ.

Эшлэл[засварлах]