Леонард Эйлер

Эйлерийн зураг (Иоханн Георг Бракерын зурснаар)

Леонард Эйлер (Герман: Leonhard Paul Euler, 1707 оны 4 сарын 15-1783 оны 9 сарын 18) нь Швейцарын математикч, физикч бөгөөд амьдралынхаа ихэнх хэсгийг Орос, Германд өнгөрүүлсэн юм. Түүний нэр герман (болон бусад олон) хэлээр Ойлер гэж уншигддаг.

Тэрээр интеграл, дифференциал тоолол ба графын онолд чухал нээлтүүд хийсэн билээ. Мөн тэр орчин үеийн математикийн үндсэн суурь ойлголт болох математик функц зэрэг ойлголтуудыг оруулж ирсэн юм. Эйлер мөн механик, оптик, астрономийн салбарт ч судалгаа хийж байв.