Лоренц үндэсний хүрээлэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лоренц үндэсний хүрээлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

LorentzNP-Freeport.jpg
байршил
Улс Flag of Indonesia.svg Индонез
Төрөл Байгалийн
Шалгуур viii, ix, x
Дугаар 955
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1999  (23-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Лоренц үндэсний хүрээлэн нь Индонезийн Папуа мужид орших бөгөөд хуучнаар Ириан Жаяа хэмээн нэрлэгддэг байсан Шинэ Гвинейн баруун хагаст оршдог. 25056 км² нутаг дэвсгэртэй уг хүрээлэн нь Зүүн өмнөд Азийн хамгийн том үндэсний хүрээлэн юм. 1999 онд ЮНЕСКО уг хүрээлэнг дэлхийн өв гэж тэмдэглэсэн байна. Шинэ Гвинейн биологийн төрөл зүйлийн гайхалтай баялаг сан бүхий уг хүрээлэн нь дэлхийн хамгийн олон төрөл зүйлийн амьтан, ургамал агуулсан үндэсний хүрээлэнгүүдийн нэг юм. Ази-Номхон далайн бүс нутгийн экосистемийн маш олон хэлбэрийг өөртөө агуулсан байдгаараа ихээхэн ач холбогдолтой. Далайн түвшнээс дээш 4884 м өргөгдсөн Пункак Жаяа уул нь Гималай болон Андын нурууны хооронд орших хамгийн өндөр оргил юм. Эндхийн уугуул ургамал, амьтны төрөл зүйлийн судалгаа өнөөг хүртэл бүрэн гүйцэд хийгдээгүй байна. 1909-1910 оны хооронд уг бүс нутагт аялал хийж, дэлхий нийтэд зарласан Голландын аялагч Хендрикус Албертус Лоренцийн нэрээр уг хүрээлэнг нэрлэсэн байдаг.

Гадаад холбоосууд[засварлах]