Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ

Ухнаагийн Хүрэлсүхийн засгийн газар 2021 оны 1 сард огцорсны дараа 2021 оны 1 сарын 27-нд УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, 1 сарын 29-нд танхимын сайд нарыг УИХ-д танилцуулж, тангараг өргөснөөр ажилдаа орсон.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2022 оны 1 сард Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулжээ.

2022 оны 1 сарын 17-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасанг огцруулахаар болж, 1 сарын 18-нд түүний оронд Бат-Өлзийн Бат-Эрдэнийг УИХ-ын чуулганд танилцуулж, сайдаар томилов.

Засгийн газрын сайд нар[засварлах | кодоор засварлах]

Засгийн газрын сайд нар[1][2]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан хугацаа Нам
Монгол Улсын Шадар сайд Сайнбуяны Амарсайхан 2021-одоо хүртэл МАН
Чимэдийн Хүрэлбаатар 2022 - одоо хүртэл МАН
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж 2021-2022 МАН
Дашзэгвийн Амарбаясгалан 2022 - одоо хүртэл МАН
Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг 2021-одоо хүртэл МАН
Сангийн яам Болдын Жавхлан 2021- одоо хүртэл МАН
Хууль зүй, дотоод хэргийн яам Хишгээгийн Нямбаатар 2021-2023 МАН
Баттөмөрийн Энхбаяр 2023-2024 МАН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Нямжавын Уртнасан 2021-2022 МАН
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2022-одоо хүртэл МАН
Батлан хамгаалах яам Гүрсэдийн Сайханбаяр 2021- одоо хүртэл МАН
Боловсрол, шинжлэх ухааны яам Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 2021-одоо хүртэл МАН
Барилга, хот байгуулалтын яам Бэгзжавын Мөнхбаатар 2021-2023 МАН
Цэрэнпилийн Даваасүрэн 2023 - одоо хүртэл МАН
Зам тээврийн хөгжлийн яам Лувсангийн Халтар 2021-2022 МАН
Сандагийн Бямбацогт 2022- одоо хүртэл МАН
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Аюушийн Ариунзаяа 2021-2022 МАН
Даваажанцангийн Сарангэрэл 2022 оны 8 сар - 10 сар МАН
Төмөрбаатарын Аюурсайхан 2022 оны 10 сар - 2023 оны 3 сар МАН
Хүрэлбаатарын Булгантуяа 2023- одоо хүртэл МАН
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Загджавын Мэндсайхан 2021-2022 МАН
Хаянгаагийн Болорчулуун 2022- одоо хүртэл МАН
Эрүүл мэндийн яам Сэрээнэнгийн Энхболд 2021-2022 МАН
Содномын Чинзориг 2022- одоо хүртэл МАН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Гэлэнгийн Ёндон 2021-2022 МАН
Жамбалын Ганбаатар 2022- одоо хүртэл МАН
Эрчим хүчний яам Нансалын Тавинбэх 2021-2022 МАН
Баттогтохын Чойжилсүрэн 2022- одоо хүртэл МАН
Соёлын яам Чинбатын Номин 2021-одоо хүртэл МАН
Эдийн засаг, хөгжлийн яам Чимэдийн Хүрэлбаатар 2022- одоо хүртэл МАН
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Ням-Осорын Учрал 2022- одоо хүртэл МАН
Монгол Улсын сайд,
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга
Жамъянхорлоогийн Сүхбаатар 2022-2023 МАН
Борхүүгийн Дэлгэрсайхан 2023 - одоо хүртэл МАН
Монгол Улсын сайд,
Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2022- одоо хүртэл МАН
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа 2023 оны 1-4 сар МАН
Буяагийн Тулга 2023 оны 4 сар - одоо хүртэл МАН

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Оюунчимэг, Ш. (2021-01-29). "Танилц: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Retrieved 2024-05-11.
  2. "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн". www.shuud.mn. 2022-08-30. Retrieved 2024-05-11.