Маккуори арал

Маккуори арал*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Арал дээрх хаан оцон шувууд
Улс АвстралиАвстрали Австрали
Төрөл байгалийн
Шалгуур vii, viii
Дугаар 629
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд‎
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1997  (21-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Маккуори арал (Англи: Macquarie Island) нь Австрали ба Антарктидын хоорондох зайн хагаст буюу Номхон далайн баруун өмнөд өнцөгт оршдог. Уг аралд байнгын оршин суугч байдаггүй бөгөөд 20-40 орчим хүн амьдардаг. 1810 онд Ф.Хасселборо энэ арлыг нээсэн бөгөөд Шинэ өмнөд Уэлсийн захирагч, хурандаа Лаклан Маккоурийн нэрээр нэрлэжээ. 2004 оны 12 сарын 23-нд рихтерийн шаталбараар 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ч уг аралд онц ноцтой хохирол учраагүй байна. 2008 оны дөрөвдүгээр сарын 12-нд дахин 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Арал ойролцоогоор 34 км урт, 5 км өргөн бөгөөд 128 км² нутаг дэвсгэртэй.


1810 онд анхны хүмүүс очсон ч арлын экологийн тэнцвэрт маш хүчтэй нөлөө үзүүлсэн. Арлын үслэг далайн хав, далайн заан болон оцон шувуудын арьс, өөхийг нь ашиглахын тулд олноор нь хядаж, туулай авчирсан нь маш хурдан өсч, 1970-аад он гэхэд 130000 толгойд хүрч арлын ургамлын нөмрөгт аюулын харанга дэлдэх болжээ. Мөн хөлөг онгоцоор дамжин ирсэн харх, хулганууд өсөн үржиж эхэлжээ. Далайчдын хоол хүнсийг хороох болсон хархуудыг бариулахаар муур авчирч үржүүлэх болжээ. Харамсалтай нь зэрлэг муурнууд нь хархнуудыг барихаасаа илүүтэйгээр уугуул тэнгисийн шувуудыг барьж идэх болжээ. Зэрлэг муурны тоо толгой асар хурдтай нэмэгдэж, 60000 хүрэв. 1985 онд арлын мууруудыг устгах шийдвэр гарч, 2500 толгой хүртэл цөөрүүлжээ. Энэ үйл явдлын дараа тэнгисийн шувуудын тоо нэмэгдсэн ч үүнийг дагаад харх, туулайн тоо огцом нэмэгдсэн байна. 1980-аад оны үед туулайг цөөрүүлэх механик арга хэмжээ авч, 10000 орчим болгосон ч маш богино хугацааны дотор 100000 толгойд хүрсэн байна. Энэ байдал нь арлын ургамлын бүрхэвчийн ихээхэн доройтоход хүргэж байна. 2007 оноос эхлэн Австралийн засгийн газар 24 сая Австрали долларын өртөгтэй томоохон төсөл хэрэгжүүлж эхлээд байна.


Уг арлын хувьд далайн хавын хэд хэдэн зүйл, далайн зааны нэг зүйлийн амьдрах таатай орчин нь болдог бөгөөд 80000 толгой далайн хав, далайн заан амьдардаг. Роял оцон шувууг зөвхөн эндээс харж болох бөгөөд Хаан оцон шувуу, өмнөд Рокхоппер оцон шувуу, Генту оцон шувууд амьдардаг.


Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Macquarie Island – Викимедиа зураг, бичлэг, дууны сан