Менахем Бегин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||||||||
Менахем Бегин (Еврей хэл: מְנַחֵם בְּגִין, Польш хэл: Mieczysław Biegun, Орос хэл: Менахем Вольфович Бегин, 1913 оны 8 сарын 16 – 1992 оны 3 сарын 9) нь Израйль улсын 6 дахь ерөнхий сайд юм.
Тэрээр Хаант Орос Улсын Брестэд (одоогийн Беларусь улс) төржээ. 1919 онд түүний төрөлх хот Польшийн мэдэлд орсон байна. 1939 оны 9 сард Нацист Герман Польшийг эзлэхэд Бегин Вильнюс руу зугтав. Нэг хэсэг Зөвлөлт Холбоот Улс Вильнюсийг эзэлж байсан ч 1939 оны 10 сарын 28-нд тус хот Литвын нийслэл болжээ. Тэр үед Вильнюсийн хүн амын 40 хувь нь еврей үндэстэн байсан гэдэг. 1940 оны 6 сарын 15-нд ЗХУ Литвыг нэгтгэж, 120,000 еврейг Сибирь лүү цөлсөн юм. Бегин ч баригдаж, Английн империализмын туршуул гэдэг хэрэг тулган хүлээгдэж, 8 жилийн ял заагдан Сибирьт цөлөгдөв.
1941 оны 6 сард Германчууд ЗХУ-д довтлоход тэр суллагдаж, Польшийн дивизийн бүрэлдэхүүнд багтан дайнд оролцов.
Израйль улс байгуулагдахаас өмнө тэрээр Британийн бүрэн эрхт Палестинд еврейчүүдийг буцаахад гол үүрэг гүйцэтгэсэн байгууллага болох Иргуны удирдагч байв. Тэр үедээ Иерусалим дахь Английн армийн удирдах төв байрлаж байсан Кинг Дэвид зочид буудлыг дэлбэлж, палестинчуудыг хядах ажиллагааг зохион байгуулалцаж байсан гэдэг.
Израйль улс байгуулагдахад тэр Херут намыг (1973 онд Ликуд нам болсон) байгуулж, удирдагч нь болов. 1977 онд түүний удирдсан Ликуд нам сонгуульд ялж, Хөдөлмөрчдийн намын 29 жилийн засаглалыг эцэс болгон, өөрөө ерөнхий сайд болжээ.
Ерөнхий сайд байхдаа хүрсэн хамгийн том амжилт нь Египет улстай энхтайвны гэрээ байгуулсан явдал бөгөөд үүнийхээ төлөө Египетийн ерөнхийлөгч Анвар Садатын хамтаар Нобелийн энхтайвны шагнал хүртсэн юм.
Кэмп-Дэвидэд байгуулсан тус гэрээ ёсоор Израйль улс Синайн хойгоос цэргээ татаж, зургаан өдрийн дайнаар эзэлсэн газар нутгаа Египетэд буцааж өгсөн билээ. Бегиний засаглалын үед Израйль нь Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт Израйль суурин байгуулж эхэлсэн юм. Мөн тэрээр Иракийн цөмийн реакторыг бөмбөгдөх тушаал өгч, Ливан улстай дайтаж байлаа. Ливантай хийсэн дайн нь ихээхэн хохирол дагуулж, олон нийтийн санаа бодол эргэсний дээр эхнэрээ алдсан Бегин 1983 оны 10 сард огцрох өргөдлөө өгч, улс төрийн амьдралаас холдон, охинтойгоо цуг амьдарч байгаад 1992 онд Тель-Авив хотноо нас нөгчжээ.
Агуулга |
[Засварлах] Бүтээлүүд
- The Revolt (ISBN 0-8402-1370-0)
- White Nights: The story of a prisoner in Russia (ISBN 0-06-010289-6)
[Засварлах] Ном зүй
- Ze'ev Schiff and Ehud Ya'ari, Israel's Lebanon War, Touchstone, 1985
- Ilan Peleg, Begin’s foreign policy, 1977-1983 : Israel’s move to the right, Greenwood Press, 1987
- Colin Shindler, The Land Beyond Promise : Israel, Likud and the Zionist Dream, I.B.Tauris, 2002
- Eric Silver, Begin: The Haunted Prophet, Random House, 1984
- Sasson Sofer, Begin: an anatomy of leadership, Basil Blackwell, 1988
- Avi Shilon, Begin ,1913-1992 , 2007
[Засварлах] Гадаад холбоосууд
| Commons: Menachem Begin - зураг, медиа материалууд |
[Засварлах] Албан ёсны сайтууд
- The Menachen Begin Center
- PM Sharon's Address at the Opening Ceremony for the Begin Heritage Centre Building 06/16/2004
- Menachem Begin - The Sixth Prime Minister Official Site of the Prime Minister's Office
- Menachem Begin's biography Knesset website
[Засварлах] Бусад
- The Camp David Accords
- The Bombing of the King David Hotel
- Photo of Begin in Ultra-Orthodox garb while evading the British
- Irgun Web Page
- 1948 Letter of some Eminent Jews to New York Times
- Menachem Begin Obituary Editorial
- The Begin Biography, Nobel Foundation
- Bodies of murdered Clifford Martin and Marvyn Paice
- Menachem Begin Noble Peace Prize Speech - JInsider History Moment
| Өмнөх Ицхак Рабин |
Израйлийн ерөнхий сайд 1977–1983 |
Дараах Ицхак Шамир |
| Өмнөх шинэ нам |
Херут намын удирдагч 1948–1973 |
Дараах Ликуд нам байгуулагдсан |
| Өмнөх шинэ нам |
Ликуд намын удирдагч 1973–1982 |
Дараах Ицхак Шамир |