Металлика
| Металлика | |
Металлика хамтлаг O2 аренад, 2008 он. Зүүн гар талаас: Кирк Хэмметт, Ларс Ульрих, Жэймс Хэтфилд, Роберт Трухилло. |
|
| Ерөнхий мэдээлэл | |
|---|---|
| Хөгжмийн урсгал | Хүнд метал, трэш метал, хард рок, спид метал |
| Хугацаа | 1981–одоог хүртэл |
| Студи | Варнер Брос, Электра, Вертиго, Мегафорс, Сони (Япон) |
| Вэбсайт | www.metallica.com |
| Жэймс Хэтфилд Ларс Ульрих Кирк Хэмметт Роберт Трухилло |
|
| Өмнөх гишүүд | |
| Рон Макговни Дэйв Мастэйн Клифф Бартон Жэйсон Ньюстэд |
|
Металлика (англ. Metallica) нь 1981 онд байгуулагдсан, Калифорнийн Лос-Анжелесээс гаралтай, Америкийн хүнд метал хамтлаг юм.
Металликагийн эхэн үеийн уран бүтээлүүд хурдан хэмнэлтэй, аялгуу зонхилсон, эрч хүчтэй байсан нь тэднийг Слэйер subgenre alongside Мегадет, Антракс нарын хамтаар трэш металыг өргөнөөр сонсдог болоход нөлөөлж, трэш металын "их дөрөв" гэгдэхэд хүргэжээ. 1986 онд гаргасан Master of Puppets хэмээх цомог нь амжилтад хүрсэн бөгөөд 1991 онд гаргасан Металлика цомог нь борлуулалтаараа ихээхэн амжилт олж, худалдаанд гарсан даруйдаа Биллборд-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж байв. Уг цомог нь тус хамтлагийг рок сонирхогчид төдийгүй нийт хөгжим сонирхогчдод үнэлүүлэхэд хүргэжээ.
Тэд 9 студийн цомог, 2 амьд цомог, 2 EP, 24 клип, 45 сингл гаргасан. Грэммийн шагналыг 9 удаа хүртсэн бөгөөд дараалсан 5 цомог нь Биллбордын жагсаалтыг тэргүүлж байв.
Цомог[засварлах]
- Студийн цомог
- Kill 'Em All (1983)
- Ride The Lightning (1984)
- Master Of Puppets (1986)
- ...And Justice For All (1988)
- Metallica (1991)
- Load (1996)
- ReLoad (1997)
- St. Anger (2003)
- Death Magnetic (2008)
Гадны холбоосууд[засварлах]
| Commons: Металлика - зураг, дуу, бусад юмс |