Кирк Хэмметт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кирк Хэмметт

Кирк Хэмметт 2010 онд.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Кирк Ли Хэмметт
Төрсөн 1962 оны 11 сарын 18 (1962-11-18) (51 настай)
АНУ, Калифорни, Сан-Франциско
Хөгжмийн урсгал Хүнд метал, трэш метал, хард рок, спид метал
Мэргэжил Хөгжимчин, дуу зохиогч
Зэмсэг Гитар, басс
Хугацаа 1979-одоо
Студи Warner Bros., Elektra, Vertigo, Megaforce
Хамтардаг хөгжимчид Металлика, Эксодюс, Спастик Чилдрэн
Вэбсайт Металлика хамтлагийн албан ёсны вэбсайт
Гол зэмсгүүд
ESP KH-2 and KH-3 Signature models

Кирк Ли Хэмметт (англ. Kirk Lee Hammett, 1962 оны арваннэгдүгээр сарын 18-нд төрсөн) нь хүнд метал, трэш метал урсгалын алдарт хамтлаг Металликагийн гоцлол гитарчин ба дуу зохиогч нь юм. Тэрээр энэ хамтлагт 1983 оноос элссэн.

1962 оны 11 сарын 18-нд Сан-Францискод төрсөн. Ээж нь Филиппин, аав нь ирланд худалдаачин байв. Кирк Хэмметт Калифорнийн Ричмонд дахь Дэ Анзо их сургуульд явж байсан. Тэр Дэ Анзо их сургуульд явж байхдаа Примусын Лэс Клэйпүүлтэй танилцаж сайн найзууд болсон.