Мишель Хазанавичус

Мишель Хазанавичус
Хазанавичус Жүжигчин киноны Парис дахь нээлтийн үеэр, 2011 он.
Төрсөн1967 оны 3 сарын 29 (1967-03-29) (56 настай)
АжилКино найруулагч
Он жил1988–одоо

Мишель Хазанавичус (Франц: Michel Hazanavicius, 1967 оны гуравдугаар сарын 29-нд төрсөн) нь Францын кино найруулагч, продюсер болон зохиолч бөгөөд 2011 оны дэлгэцийн бүтээл болох Жүжигчин киногоороо Оскарын Шилдэг кино бүтээл болон Шилдэг найруулагч шагналыг 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хүртэж байсан билээ. Түүнчлэн 1927-1932 оны Холливудын амьдралыг харуулсан хар цагаан, дуугүй Жүжигчин хэмээх бүтээлээрээ Алтан бөмбөрцөгийн Шилдэг найруулагч, Шилдэг зохиол номинацийг хүртсэн ба БАФТА буюу Британийн кино наадмын шагналыг бас л дээр дурдсан төрлүүдэд хүртсэн байна.

Мишель Хазанавичус нь Литва болон Польш гаралтай, Францад 1920-оод онд суурьшсан Еврей гэр бүлд Парис хотноо мэндэлжээ.[1][2][3][4]

Хазанавичусын 2006, 2009 оны бүтээлүүд болох Агент 117: Каир - Тагнуулчдын үүр, Агент 117: Риод гээгдсэн нь зэрэг цуврал инээдмийн, тагнуулын сэдэвтэй кинонууд нь амжилт олж байв. Найруулагчийн уран бүтээлийн хамтрагч нь жүжигчин Жан Дюжарден билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "French "Artist" Director Knows What "Mazel Tov" Means". Showbiz411.com. Retrieved 27 February 2012.
  2. Bloom, Nate. "Interfaith Celebrities: Golden Globes and Television". Interfaithfamily.com. Retrieved 27 February 2012.
  3. Robinson, George (27 December 2011). "'The Artist' Director's Nod To Billy Wilder". Thejewishweek.com. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2016. Retrieved 27 February 2012.
  4. "Meet the director behind surprise Best Picture contender". Entertainment.inquirer.net. 10 December 2011. Retrieved 27 February 2012.: ...French native, whose grandparents are from Poland and Lithuania

[[Ангилал:Францын кино найруулагч]