Модена

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Модена
Modena
Хотын зураг
Зүүн дээд: Моденагийн цогчин дуган ба Жирладинн цамхаг, Баруун дээд: Модена хотын захиргаа, Зүүн доод: Эмилиа гудамж дахь Портичи дел Коллежио, Баруун доод: Данте талбайгаас харагдах Модена Дучал Плаза, Сан Доменико цогчин дуган
Модена is located in Итали
Модена
Солбицол: 44°39′N 10°56′E
Улс Flag of Italy.svg Итали
Муж Эмилия-Романья
Аймаг Модена
Газар нутаг  
 - Нийт 182.7 км²
Өндөр 34 м
Хүн ам  
 - Нийт (2009 оны 12 сарын 21) 183,069
 - Нягтрал 1,000/км²
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн код 41100
Утасны код 059
Хамгаалагч гэгээнтэн Сан Жеминиано
Хотын өдөр 1 сарын 31
Цахим сүлжээ: Албан ёсны вэбсайт

Модена (итал. Modena; моден: Mòdna; лат. Mutina, дуудлага нь Моодэна) нь По голын өмнөд биед орших, Италийн Эмилия-Романья мужийн Модена аймагт харьяалагддаг хот буюу суурин юм.

Эрт цагт хамба ламын амьдардаг байсан тус хот өдгөө Италийн спорт загварын машины алдартай компаниуд болох Феррари, Де Томасо, Ламборгини, Пагани болон Масератигийн үйлдвэрүүд байрлахаас гадна Ламборгинигээс бусдынх нь төв тус хотод буюу ойр орчимд нь байдаг тул "хөдөлгүүрийн нийслэл" гэгдэн алдаршсан. Ферраригийн машинуудын нэг болох 360 Модена нь хотын нэрээр нэрлэгджээ. Мөн Ферраригийн бэлгэдлийн өнгөнд байх шар өнгийг Моденагийн шар гэх нь бий.

1175 онд байгуулагдсан Моденагийн Их Сургуулийг 1686 онд II Франчексо д'Эсте өргөтгөсөн бөгөөд тус сургууль нь Италидаа 2-т, дэлхийд 6-д орох эртний их сургууль болохынхоо хувьд эдийн засаг, анагаах ухаан, хууль зүйн сургалтын уламжлалаараа алдартай. Италийн Цэргийн Академи мөн тус хотод байдаг.

Тус хотоос Англи, Шотландын эзэн хааны хатан Модены Мари; цээл хоолойт дуурийн дуучин Лучиано Паваротти (1935–2007), нарийн хоолойт дуурийн дуучин Мирелла Френи; Феррари автомашины компанийг үндэслэгч Энцо Феррари (1898–1988) зэрэг алдартнууд төрөн гарчээ.