Мохаммед Али

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мохаммед Али
Muhammad Ali NYWTS.jpg
Бокс
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Мохаммед Али
Төрсөн огноо 1942 оны 1 сарын 17
Төрсөн газар Луисвилль, Кентакки
 
Медалиуд
Зуны олимп
Алт Ром 1960 -81 кг

Мохаммед Али (англ. Muhammad Ali, хуучин нэр нь Бага Кассиус Марселлус Клэй Cassius Marcellus Clay, Jr.; 1942 оны 1 сарын 17-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын боксчин, Дэлхийн хүнд жингийн аварга цолыг 3 удаа хүртэж, бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж нийтэд үнэлэгддэг тамирчин юм. Сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод аваргалжээ[1].

Кассиус Клэй гэдэг нэртэй байсан тэрээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольжээ. 1967 онд Али шашин шүтлэгийнхээ улмаас Вьетнамын дайныг эсэргүүцэн, Америкийн армид алба хаахыг татгалзсан боловч үүнийхээ төлөө баривчлагдан, боксын цол хэргэмүүдээ, тоглох эрх буюу лицензээ ч хураалгажээ. Хэдий шоронд ороогүй боловч түүний заргыг АНУ-ын Дээд Шүүхээс хүлээн авч зөвтгөх хүртэл 4 жил орчим рингэн дээр гарч чадаагүй.

"Хамгийн агуу" гэж хочлогддог байсан Али боксын түүхэнд бичигдсэн хэд хэдэн тоглолтонд оролцсон. Тэрээр мэргэжлийн боксын рингэнд нийт 61 тоглолт хийснээс 56 ялж (үүнээс 37 нь нокаутаар), 5 ялагдсан амжилт үзүүлжээ[2]. Зодог тайлсныхаа дараа тэрээр Паркинсоны өвчнөөр өвчилсөн. 1999 онд Алиг "Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл, Би-Би-Си телевиз Зууны шилдэг тамирчин-аар өргөмжилжээ[3].

Эшлэл[засварлах]

  1. Nathan Ward "'A Total Eclipse of the Sonny,'" American Heritage, Oct. 2006.
  2. boxer: Muhammad Ali. BoxRec. 2008-05-20-д хандсан.
  3. "Ali crowned Sportsman of Century", BBC News, 1999-12-13