Мэлвин Шварц

Мэлвин Шварц
Төрсөн огноо1932 оны 11 сарын 2 (1932-11-02)
Нью-Йорк, Нью-Йорк хот
Нас барсан огнооAugust 28, 2006(2006-08-28) (73 насалсан)
Айдахо, Твин Фоллс
ҮндэсАмерик
СалбарЭгэл бөөмийн физик
БайгууллагаБрүүкхавен Үндэсний Лаборатори
Стэнфорд Их Сургууль
Колумбиа Их Сургууль
Төгссөн сургуульКолумбиа Их Сургууль
Алдаршсан зүйлнейтрино
Нэр хүндтэй шагналуудНобелийн шагнал (1988)

Мэлвин Шварц (Англи: Melvin Schwartz, 1932 оны 11 сарын 2 – 2006 оны 8 сарын 22) нь Америкийн физикч байв. Тэрээр нейтриногийн цацрагийн аргыг бий болгосон, мөн муон нейтриног нээж лептонуудын давхар бүтцийг илрүүлснийхээ төлөө 1988 оны физикийн салбар дахь Нобелийн шагналыг Леон М. Ледерман, Жэк Штайнбергер нарын хамт хүртжээ.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Их хямралын үеийн Нью-Йорк хотноо өсч торнин, Бронкс Шинжлэх Ухааны Ахлах Сургуулийг дүүргэжээ. 12 настайгаасаа физикч хорхойсч эхэлсэн байна.

Улмаар Нобелийн шагналт И. И. Раби физикийн тэнхимийн нь эрхлэгчээр ажиллаж байсан Колумбиа Их Сургуулиас бакалавр (1953), шинжлэх ухааны докторын (1958) зэрэг хүртжээ. Тэгээд 1958 онд сургуульдаа туслах профессороор ажиллах болов. 1960 онд дэд профессор, 1963 онд профессор болжээ. Шварц болон түүний хамтрагчид хожим тэднийг Нобелийн шагналд хүргэсэн туршилтуудаа 1960-д оны эхээр Колумбиа Их Сургуулийн лабораторид эхлүүлж, ойролцоох Брүүкхавен Үндэсний Лабораторид үргэлжлүүлжээ.

Ийнхүү Колумбиад 17 жил ажиллаад, 1966 онд баруун зүг рүү Стэнфорд Их Сургууль руу шилжин, шинээр нээгдсэн СЛАК Үндэсний Хурдасгуурын Лабораторид ажиллах болов.

1970-д онд Шварц Дижитал Патвэйзийг байгуулан, захирлаар нь ажиллаж байв. Мөн 1991 онд Брүүкхавен Үндэсний Лабораторийн Өндөр Энерги, Цөмийн Физзик хариуцсан дэд захирал болжээ. Мөн Колумбиа Их Сургуульдаа физикийн хичээл заах болсон байна. 2000 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан тэрээр Айдахо мужийн Кетчумд амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн бөгөөд паркинсоны өвчин, Ц гепатитаар өвдөн Твин Фоллст эмчлүүлж байгаад 2006 оны 8 сарын 26-нд нас нөгчжээ.