Jump to content

Нацист Герман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Германы Эзэнт Гүрэн
герм. Deutsches Reich
1933–1945 он
Их Германы Эзэнт Гүрэн
герм. Großdeutsches Reich
(1943 оноос эхлэн)
Германы эзэнт гүрний сүлд
Эзэнт гүрний далбаа 1935–1945 Эзэнт гүрний сүлд 1935–1945

Хөтөч
Үндсэн хууль Онц байдал тогтоосон хууль тогтоомжийн дагуу албан ёсоор хадгалагдаж байсан 1919 оны 8-р сарын 11-ний Ваймарын үндсэн хууль, 1933 онд де-факто хүчингүй болжээ.
Албан ёсны хэл Герман хэл
Нийслэл Берлин
Засаглалын хэлбэр Тоталитар дарангуйлал
Ерөнхийлөгч
- 1933-1934
- 1934-1945
- 1945

Паул фон Хинденбург
Адольф Хитлер
Карл Дениц
Ерөнхий сайд
- 1933-1945
- 1945

Адольф Хитлер
Иозеф Гобеллс
Газар нутаг
- 1939

633.786 км2[1]
Хүн ам
- 1938

78.800.000[1]
Хүн амын нягтрал 135 хүн км² тутамд[1]
Төрийн дуулал Германы дуу,
Horst-Wessel-Lied (de facto)
Үндэсний баярын өдөр Тавдугаар сарын 1 – „Олон улсын ажилчдын өдөр“
Мөнгөн тэмдэгт эзэнт гүрний марк
Үзэл суртал Үндэсний социализм
Цагийн бүс UTC+1 ТЕЦ
Газрын зураг
Их Германы Эзэнт Гүрэн 1944
Их Германы Эзэнт Гүрэн 1944

Нацист Герман (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value). орч. Үндсэрхэг Социалист Улс гэсний товчилсон хэлбэр) эсвэл ҮС-Герман нь 1933-1945 оны хооронд Германы Үндсэрхэг Социалист Ажилчдын Намын (ГҮСАН) удирдлага, хяналтан доор байсан байна. Энэ нь үндсэндээ өөрийгөө "Фюрер" буюу "Удирдагч" хэмээн нэрлүүлж байсан ГҮСАН-ы дарга болон тухайн үеийн Герман улсын удирдагч Адольф Хитлерээр удирдуулсан тоталитар дарангуйллын нэг хэлбэр байсан юм.

Германы Эзэнт Улс

[засварлах | кодоор засварлах]

Германы Хаант улс нь 1871 онд үүсгэн байгуулагдаж 1918 оны 11 сарын 11 хүртэлх буюу Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хүртэл хэмжээт эрхт хаант засаглалтайгаар оршин тогтнож байсан билээ. Харин үүний дараачаас Германд парламентийн засаглал бүхий Ваймарын Нэгдсэн Улс 1919 онд байгуулагдаж, 1933 оны 5 сарын 23 хүртэл оршин тогтнож байсан.

Энэ бүхэн 1933 оны 1 сарын 30-нд гитлер засгийн эрхэнд гарч эзэнт гүрний Ерөнхий сайдаар томилогдсон цагаас эхлэн нэг хүний дарангуйлал доор орших улс болон өөрчлөгдсөн юм. Гэвч уг дарангуйлал доор өнгөрүүлсэн эдгээр он жилүүд нь 1945 оны 5 сарын 30-нд Герман улс Дэлхийн хоёрдугаар дайнд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон.

Их Германы Эзэнт Улс

[засварлах | кодоор засварлах]

Хуучин Эзэнт Улс

[засварлах | кодоор засварлах]

Гуравдугаар Эзэнт Улс

[засварлах | кодоор засварлах]

1933 онд А. Хитлер засгиийн эрхэнд гарч Германы төрийг Нацист буюу Үндэсний социалист нам барих болжээ. Ингэснээр нацист үзэл суртлыг бүх шатны байгууллагуудад түгээж, тоталитари засаглалтай, социалист тогтолцоотой улс байгуулж, түүнийгээ Гуравдугаар Райх хэмээн нэрийджээ. Гуравдугаар Райх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, цөөн хүний дарангуйлал, хээль хахууль, арьс өнгөөр гадуурхаж, улс төрийн бусад үзлийг үл тэвчих улс төрийн системтэй, хүчирхэг Вермахт хэмээх армитай, өрнө этгээдэд Францыг 1940 онд буулгаж авсан, дорно этгээдэд Польшийг 1939 онд, өмнө этгээдэд Чехословак, Югослав, умард этгээдэд Норвеги, Данийг 1940 онд эзэлсэн хүчирхэг улс байв.

  1. 1.0 1.1 1.2 Knaurs Lexikon, Th. Knaur Nachf. Verlag, Berlin, 1939