Нильс Бор

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нильс Бор
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1922
Хүртсэн салбар: Физик
Шалтгаан: Цөмийн бүтэц, түүний цацраг идэвхжлийн тухай судалгаа

Нильс Хенрик Дэвид Бор (Дани хэл: Niels Henrik David Bohr, 1885 оны 10 сарын 7 - 1962 оны 11 сарын 18) нь Данийн онолын физикч, цөмийн онолын эцэг гэгддэг бөгөөд цөмийн эрчим хүчний талаар судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэрээр 1903 онд Копенхагены их сургуульд элсэн орж, 1911 онд Англид очиж суралцсан бөгөөд тэр үедээ Манчестерийн их сургуульд Эрнест Резерфордын удирдлаган дор цөмийн загварын судалгаанд оролцож байв. Копенхагены их сургуульдаа буцаж ирээд Макс Планкын таамаглалыг Резерфордын цөмийн загварт хэрэглэж, 1913 онд Борын цөмийн загварыг гаргаж авсан байна. 1921 онд Копенхагенд Онолын физикийн судалгааны хүрээлэнг байгуулж, гадаадын физикчдийг урьж, Копенхагены сургууль гээч зүйлийг бий болгожээ. Цөмийн физикт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж 1922 онд Нобелийн шагнал олгосон байна.

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Нацист Герман Европт түрэмгийллээ эхлэхэд Борын эх еврей хүн байсан тул Англиар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу дүрвэхээс өөр зам байсангүй.

1939 онд Борын нээсэн цөмийн задралын тухай таамаглал нь цөмийн бөмбөгийн нээлтэд чухал үндэслэл нь болсон юм. Цөмийн эрчим хүчийг цэргийн зорилгоор ашиглах нь маш аюултай гэдгийг мэдэж байсан Бор барууны орнууд болон ЗХУ-ыг оролцуулсан олон улсын хэм хэмжээг бий болгохыг чармайж байсан ч амжилтад хүрээгүй юм.

Данийн вант улсын 500 кроны мөнгөн дэвсгэрт дээр түүний хөрөг байдаг.

Мөн 1997 онд нээгдсэн 107 дахь элементийг Борын дурсгалыг хүндэтгэж "Бори" гэж нэрлэжээ.

Тэр залуудаа хөлбөмбөг сайн тоглодог байсан ч дүү, нэрт математикч Харальд Бор нь бүр улсынхаа шигшээ багт багтан олимпоос мөнгөн медаль хүртэж байсан сайн тамирчин байв.

Түүний хүү Оге Нильс Бор нь мөн 1975 онд Нобелийн шагналыг физикийн салбараар хүртсэн юм.

Мөн эцэг Кристиан Бор нь Борын үйлчлэлээр алдаршсан физиологич байв.

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Niels Henrik David Bohr.