Нурхачи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нурхачи
China Qing Dynasty Flag 1889.svg Манж Чин улсын анхны эзэн хаан
Nurhaci image.JPG
Хаанчлал 1616 – 1626 оны 9 сарын 30
Бүтэн нэр Хятад: Айшин-Жүэлүо Нюэрхачи 努爾哈赤
Манж: Нурхачи хала-и Айсин-Гиоро ᠠᡳᠰᡳᠨ ᡤᡳᠣᡵᠣ ᠨᡠᡵᡥᠠᠴᡳ Nurhaci1.png
Төрсөн 1559 оны 2 сарын 21
Нас барсан 1626 оны 9 сарын 30 (67 насалсан)
Нас барсан газар Манжуур, Нинюань
Өмнөх хаан Байхгүй (улс байгуулагдсан) Мин улсын сүүлчийн эзэн хаан Эзэн Хаан Чонжэнь
Дараагийн хаан Абахай хаан
Хань Сяоцигао
Сяолиэвү
Хааны удам Цүен
Дайшан
Абай
Тангулдай
Мангултай
Табай
Абатай
Хон Тайжи, Абахай хаан
Бабутай
Дэгэлэй
Бабухай
Ажигэ, Хунтайж Ин
Лаймбу
Доргон, Хунтайж Рүй
Додо, Хунтайж Юү
Фиянгү
Эцэг Такси
Эх Хитара овогтон
Оны цол Tiānmìng 天命
Манж: Abkai fulingga

Нурхачи (Манж: Nurhaci1.png; хялбаршуулсан ханз: 努尔哈赤уламжлалт ханз: 努爾哈赤пиньинь: Nǔ'ěrhāchì) бол Манжийн Хожуу Алтан улсын анхны хаан юм.Нурхач баатар хаан нь зүрчидийн бүх овог аймгуудыг нэгтгэсэн. Нурхачи 1616 онд Хэту Ала хэмээх газарт Хожуу Алтан Улсыг байгуулж, Мин улсын зүүн хойд мужууд руу довтолж байсан. Говийн өмнөх Монголчуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байв.

Агуулга

Бага нас [засварлах]

Тэрээр 1559 онд Суксуху голын хавьд Гиоро овгийн Такси гийн ахмад хүү болон мэндэлжээ.1582 онд түүний овог аймагруу Ли Чэнлиан довтолж эцэг, өвөг эцэг нарыг нь алж тэрээр олзлогдсон. 1584, 1587 онуудад Ли Чэнлиантай удаа дараа тулалдаж ялалт байгуулсан.

Зүрчидыг нэгтгэсэн нь [засварлах]

1593 онд Иехе, Хада, Ула,Хойфа, Хорчин, Жүсери, Сибэ, Гувалца, Нэен гэсэн 9 овог аймгийн холбооны цэргүүд Нурхач баатартай Гүре хэмээх газар байлдан ялагджээ. 1599-1618 оны хооронд Хада, Хойфа, Хүлүн, Ула зэрэг овгуудыг ээлж дараалан өөртөө нэгтгэсээр хамгийн хүчирхэг аймаг болжээ. 1599 онд Эрдэни багш, Дахай заргач нарт зарлиг буулгаж Манж үсэг зохиолгуулжээ. 1612 онд өөрийн овогоо Айсин гиоро буюу Алтан Гиоро хэмээн цолллох болсон бөгөөд 1616 онд Хэтуала хэмээх газарт хаан өргөмжлөгдөж, Хожуу Алтан улсыг байгуулжээ.

Хожуу үеийн амьдрал [засварлах]

1616 онд хаан болсны дараа цэргээ 8 туг болгон зохион байгуулж Хятадын Мин улс, Монголын овог аймгууд руу жил алгасалгүй довтлон газар нутгаа тэлж байлаа. Мөн Монгол ноёдыг эрх ямбаар өөртөө татах, хооронд нь хагаралдуулах аргаар өөрийн харъяандаа оруулж авсаар 1626 он гэхэд Хорчиныг эзлэн авсан. 1626 онд Мин улсын Нинюан цайзыг эзлэх үеэр нэс баржээ.

Гэр бүл [засварлах]

  • Хуланнц өвөг
    • Мөнхтөмөр(1370–1433)
  • Элэнц өвөг
    • Фуман
  • Өвөг
    • Гиоцанга
  • Эцэг
    • Такси

Ах дүүс [засварлах]

Сурхачи(1564–1611),том ах Ярхачи

Хатад татвар [засварлах]

Нийт 16 хатан, татвартай байсан.

Хүү [засварлах]

Нийт 16 хүүтэй байсан.

Охин [засварлах]

Нийт 8 охин байсан.