Орос-Туркийн дайн (1877-1878)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Орос-Румын-Туркийн дайн (1877–1878)
Plevna monument.jpg
Москвагийн хятад хорооллын хананы орчим дахь Плевнагийн хөшөө
Огноо 1877 оны 4 сарын 24 – 1878 оны 3 сарын 3
Байрлал Балканы хойг, Кавказ
Үр дагавар Оросын ялалт; Берлиний гэрээ
Газар нутгийн
өөрчлөлт
Болгар улс дахин байгуулагдсан; Румын, Серби, Монтенегро улсууд Османы эзэнт улсаас бүрэн тусгаарласан
Байлдагч талууд
Romanov Flag.svg Хаант Орос Улс
Румын Румын
Серби Серби
Flag of the Principality of Montenegro.svg Монтенегро
Samara flag.png Болгарын сайн дурынхан
Flag of the Ottoman Empire.svg Османы эзэнт гүрэн
Удирдагчид
Хаант Орос Улс Михайл Скобелев
Хаант Орос Улс Михайл Николаевич
Хаант Орос Улс Михайл Лорис-Меликов
Хаант Орос Улс Иосиф Гурко
Хаант Орос Улс Иван Лазарев
Румын I Карол
Серби Коста Протич
Османы эзэнт гүрэн Ахмед Мухтар Паша
Османы эзэнт гүрэн Осман Нури Паша
Османы эзэнт гүрэн Сулейман Паша
Османы эзэнт гүрэн Мехемет Али
Османы эзэнт гүрэн Вейсел Паша
Хохирол
Орос: 27,512 тулалдааны үеэр алагдаж, сураггүй болсон. 49,828 шархадсан. 46,000+ тулалдааны бус үед (гол төлөв өвчнөөр) нас барсан. [1]

Румын: 4,302 алагдаж, сураггүй болсон, 3,316 шархадсан, 19,904 өвчилсөн.[2]

151,750+ алагдаж, шархдан, баривчлагдсан

Орос-Туркийн 1877–1878 оны дайн нь Балканы хойгт бий болсон үндэсний үзлийн өсөлт, Оросын Крымын дайны үеэр алдсан газар нутгаа эргүүлэн авч, Османы эзэнт гүрнээс тусгаарлахын эрмэлзэж буй Балканы үндэстнүүдийг дэмжсэнээр Хар тэнгист нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоос үүдэн гарсан дайн юм.

Дайны үр дүнд Румын, Серби, Монтенегро зэрэг, нэг хэсэг де факто тусгаар байдалтай байсан гүнлигүүд албан ёсоор Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносноо зарласан байна. Түүнчлэн Османчуудын 5 зууны дарангуйллын эцэст (1396–1878) Болгарын гүнлиг Дунай мөрөн болон Балканы уулсын хооронд (Румыны бүрэлдэхүүнд орсон Хойд Добруджаг эс тооцвол) Софи нийслэлтэйгээр байгуулагджээ. Мөн Берлиний конгресс ёсоор Австри-Унгар улс Босни ба Херцеговинаг, Их Британи улс Киприйг, Хаант Орос Улс Өмнөд Бессараби, Карсыг нэгтгэжээ.

Эшлэл[засварлах]

  1. Kaminskii, L. S., and Novoselskii, S. A., Poteri v proshlykh voinakh (Casualties in past wars). Medgiz, Moscow, 1947, pp. 36, 37
  2. Scafes, Cornel, et. al., Armata Romania in Razvoiul de Independenta 1877–1878 (The Romanian Army in the War of Independence 187-1878). Bucuresti, Editura Sigma, 2002, p. 149

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Орос-Туркийн дайн (1877-1878)