Переяслав

Переяслав
Переяслав
Переяслав хотын сүлд
Переяслав (Украин)
Переяслав (Украин)
Переяслав
Переяслав
Переяслав
Ерөнхий мэдээлэл
Муж: Киев муж
Район: Тойроггүй хот
д.т.д: 94 м
Нутаг дэвсгэр: 31.52 км²
Хүн ам: 27,694 (2018)
Хүн амын нягтрал: 879 оршин суугч км² тутамд
Шуудангийн дугаар: 08400–08409
Утасны код: +380 4467
Газар зүйн байршил: 50° 4′ У, 31° 27′ ДКоординат: 50° 3′ 58″ У, 31° 27′ 16″ З
КОАТУУ: 3223300000
Засаг захиргааны гишүүнчлэл: 1 хот
Засаг дарга: Костин Тарас Викторович
Хаяг: вул. Б. Хмельницького 27/25
08400 м. Переяслав-Хмельницький
Цахим хуудас: phm.org.ua
Статистикийн мэдээлэл
Переяслав (Украин)
Переяслав (Украин)
Переяслав
Переяслав
Переяслав
i1

Переяслав (1943 оноос 2019 он хүртэл Переяслав-Хмельницький) нь Украины Киев мужид орших, 27.700 орчим оршин суугчтай хот. Переяслав нь Киевийн зүүн өмнө талд Трубеж голын Днепр мөрөнд цутгах бэлчирт орших ба ижил нэртэй районы төв юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Переяслав хот нь Украин ба Оросын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хотыг хамгийн анх 907 оны баримтад дурджээ. Хотын нэр нь „Алдрыг оллоо“ гэсэн утгатай аж. Урьд нь энэ хотыг Переяславль болон Переславль Руський хэмээн нэрлэж байв. Энэ газарт анх кипчакуудтай хийсэн тулалдаан болж, кипчакийн нэгэн баатрыг киевийн нэгэн олонд үл танигдах дархан ирүүлд дуудан ялснаар алдар нэрийг олсон тухай ам дамжсан домог байдаг байна. 992 онд Киевийн ван I Владимир Переяславын цайзыг бариулсан нь Киевийг өмнө зүгийн талын нүүдэлчдээс хамгаалах зорилготой байв. 1037 онд Софийн цогчин дуганыг барих хүртэл нэлээд хугацаанд Переяслав нь оросын митрополитын төв байлаа. 10-р зууны дундаас бие даасан Переяславлын Вант Улс болсон ба Киевийн Русийг эхлээд кипчакуудаас, дараа нь печенегчүүдээс хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэсэн юм. 1239 онд Бат хаан Русь руу хийсэн довтолгооны хүрээнд хотыг сүйрүүлэв.

1654 онд Богдан Хмельницкий Переяслав хотод украины казакуудтай нэгэн томоохон зөвлөлийг (Переяславын зөвлөл) хуралдуулж, Московийн хамт Польш-Литвын эсрэг тэмцэхээр болсон нь эцэстээ Днепр мөрний зүүн талд байгаа украины нутгийг Оросын Царьт Улсад нэгдэхэд хүргэжээ.

1943 оны аравдугаар сарын 12-нд хотыг Богдан Хмельницкийн дурсгалд зориулан Переяслав-Хмельницкий болгон нэрийг нь өөрчлөв. 2019 оны аравдугаар сарын 30-нд хотын захиргаа санаачилга гаргасны дагуу Төрийн Дээд Зөвлөл тогтоол гарган хотын нэрийг буцаан Переяслав болгожээ.[1][2]

Хүн амын өсөлт[засварлах | кодоор засварлах]

Он Хүн ам
1974 24.600
2004 30.659
2005 30.258
2006 29.836

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Ах дүүсийн барилдлагатай хот[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Переяслав – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Der Rat hat Pereyaslav-Khmelnitsky in Pereyaslav umbenannt in thebabel.com.ua vom 30. Oktober 2019; abgerufen am 30. Oktober 2019 (ukrainisch)
  2. https://glavcom.ua/news/rada-pereymenuvala-chotiri-naselenih-punkti-636468.html