Роберт Редфорд

Роберт Редфорд

Чарльз Роберт Редфорд-залуу (англи. Charles Robert Redford Jr.; 1936 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад төрсөн) — америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер бөгөөд бизнесмен.

Тэрээр "Оскар"-ын шилдэг найруулагчийн шагналын эзэн. Дэлхийн кино урлагийн түүхэнд анхны киногоороо энэхүү шагналыг авсан зургаан найруулагчийн нэг юм.

Боулдер дахь Колорадогийн их сургуулийг 1955 онд төгссөн. Их сургуулийн бейсболын багийн гишүүн. Удаан хугацааны турш биеийн галбираа сайн хадгалж ирсэн олон төрлийн спортоор хичээлэлдэг тамирчин хүн.

«Бутч Кэссиди, Санденс Кид хоёр», «Стинг» (англи. The Sting), «Кондорын гурав хоног» (англи. Three Days of the Condor), «Ерөнхийлөгчийн хүмүүс» (англи. All the President's Men), «Энгийн хүмүүс» (англи. Ordinary People) , «Африкаас» (англи. Out of Africa) зэрэг киногоор монголын үзэгчид таньдаг.