Сан Себастьян

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сан Себастьян
Donostia / San Sebastián
Хотын зураг
Ургуллаас Сан Себастьяны харагдах шөнийн үзэмж
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Сан Себастьян is located in Basque Country
Сан Себастьян
Баск Улс дахь Сан Себастьян хотын байршил
Сан Себастьян is located in Испани
Сан Себастьян
Испани дахь Сан Себастьян хотын байршил
Солбицол: 43°19′17″N, 1°59′8″W
Улс Flag of Spain.svg Испани
Өөртөө Засах Орон Flag of the Basque Country.svg Баск Улс
Муж Гипускоа
Түүх  
Байгуулагдсан 1180
Газар нутаг  
 - Нийт 60.89 км²
Хүн ам  
 - Нийт (2011) 186122
 - Нягтрал 3010.48/км²
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн хаяг 20001-20018
Утасны код +34-943
Цахим сүлжээ: Хотын Зөвлөл

Сан Себастьян (исп. San Sebastián) буюу Доностиа (Баск хэлээр: Donostia)[1] нь Испанийн хойд хэсэгт, Бискайн булангийн эрэг дээр, Францын хилээс 20 км зайд орших хот юм. Тус хот нь Испанийн нэгэн өөртөө засах орон болох Баск Улсын Гипускоа мужийн нийслэл болно. Хүн ам нь 186,122 (2011), хотын метрополи бүс нутагт 436,500 (2010) хүн амьдардаг.[2]

Хотын эдийн засгийн гол салбар нь худалдаа, аялал жуулчлал бөгөөд Сан Себастьян нь Испани дахь хамгийн алдартай аялал жуулчлалын төвүүдийн нэг билээ.[3] Харьцангуй жижигхэн тус хотод Сан Себастьяны олон улсын кино наадам зэрэг олон улсын хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Сан Себастьян хот Польшийн Вроцлав хотын хамтаар 2016 оны Европын соёлын нийслэлээр сонгогдоод буй.[4]

Эшлэл[засварлах]

Гадны холбоосууд[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: San Sebastián