Соннам
Харагдац
(Соннам хот-с чиглүүлэгдэв)
Соннам хот | |
---|---|
хот | |
• солонгос үсгээр | 성남시 |
• ханз үсгээр | 城南市 |
• 2000 оны галиг | Seongnam-si |
• 1938 оны галиг | Sŏngnam-si |
• дуугаар монгол | Сон наам ший |
Соннамын Пүньдан дүүрэгт | |
Кёнги аймаг дахь Соннам хот | |
Улс орон | Өмнөд Солонгос |
Бүс, муж | Сүдуквонь |
Аймаг | Кёнги |
Хот | Соннам |
Дотроо | Нэр бүхий 3 дүүрэг |
Газар нутаг | 141.82 км² |
Хүн ам | 2011 онд 996,449 хүн |
Ард түмэн | үндсэндээ солонгос |
Нутгийн олон | Соннамынхан |
1973 он | Хотын зэрэг олсон |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |
Утасны дуг. | +82 31 |
Цахим хуудас | seongnam.go.kr (солон.) |
Соннам (сол. 성남 Seongnam, Sŏngnam, сонг-нам; Англи: Seongnam; Орос: Соннам) — Кёнги аймгийн харьяа, Өмнөд Солонгос улсын 10-р том, саятан хот. Соннам бол Сөүл хотын бөөгнөрөлд багтах, Сөүлтэй хаяа залгаж хөгжсөн дагуул хот нь юм. 1970-1980-аад онд Сөүлийн хэрэгцээний цахилгаан бараа, түлш шатахуун, нэхмэлийн аж үйлдвэрүүдийг зориуд энд төвлөрүүлж байлаа. 1990-ээд оноос өмнөд үзүүрийн Пүньдан дүүрэгт өндөр өндөр барилга байшин сүндэрлэж, нөгөө хоёр дүүргээсээ олон хүн амтай болжээ. Соннамын Илхуа Чүньма баг улсынхаа хөлбөмбөгийн долоон удаагийн аварга гэдэг.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Соннам хот дотроо 3 дүүрэг (구 - үгийн эхэнд кү, адагт гү) болж хуваагддаг.
Бүтэн нэр | солонгос | латин (2000) |
хүн ам (2011) | газар нутаг (км²) |
---|---|---|---|---|
1. Пүньдан дүүрэг | 분당구 | Bundang-gu | 482,688 | 69.44 км² |
2. Чүнвонь дүүрэг | 중원구 | Jungwon-gu | 258,342 | 26.40 км² |
3. Сүжон дүүрэг | 수정구 | Sujeong-gu | 234,293 | 45.98 км² |
Гурван дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Чоньжа хороо
-
Качонь их сургууль
-
Цэнгэлдэх хүрээлэн