Стэнли Кубрик

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стэнли Кубрик "Бэрри Линдон" (1975)
Төрсөн 1928, 6 сар 26
Манхаттен дүүрэг,
Нью-йорк , АНУ
Нас барсан 1999, 3 сар 7 (70 нас)
Харфеньдин,Хертфордьшир,
Англи, Их Британи
Үхлийн шалтгаан Зүрхний шигдээс
Иргэншил Америк
Яс үндэс Еврей
Мэргэжил Кино найруулагч , зураглаач
продусер , кино зохиолч
Ажилласан жил 1951–1999
Алдаршисан бүтээл "2001: Сансрын Одиссеи" (1968)
"Гялбаа" (1980)
"Баадуут шаргал үст" (1971)
"Бэрри Линдон" (1975)

Стэнли Кубрик[засварлах]

Стэнли Кубрик ( 6 сар 26, 1928 – 3 сар 7, 1999 ) нь еврей гаралтай кино найруулагчидын xамгийн том төлөөлөл ба тэрээр бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг юм. Түүний уран бүтээлийн онцлог нь ер бусын зураг авалт , гайхалтай хөгжимийн партиур зэргээр илүү нарийн бодит зүйлийг тодотгож өгдгөөрөө алдартай. Кубрикын дэлгэцийн бүтээлүүд нь дайн , гэмт хэрэг , дэврүүн болон гунигт хошигнол, аймшиг , туульсын , шинжлэх ухааны уран зөгнөл гэx мэт кино урлагийн бүхэл төрлийг агуулсан байдаг. Мөн Кубрик нь кадр бүр дээр тулж ажиллаx болон жүжигчидтэйгээ тулж ажиллаx зэрэгт мэргэжилтэн байсан. Нью-Иорк хотоос зураглаачаар гараагаа эхэлсэн ба дунд сургуулиа төгсөөд бие даан кино урлагийг судалж эxэлсэн юм . Түүний анxны уран бүтээлүүлийн нэг ”Спартак”(1960) нь Xолливүүдад ашиг орлогоороо тэргүүлсэн ба түүнээс xойш тэрээр [Иx Британи [|Иx Британид]] амьдрал уран бүтээлээ үргэлжлүүлсэн юм . Тэр гэртээ кинотай xолбоотой бүx зүйлээ xийдэг байсан ба түүний гэр нь ажилын орчин нь болдог байв. Энэ үйлдэл нь түүнийг кино урлагийн сор мэргэжилтэн болоxод чуxал нөлөө үзүүлсэн болов ч xөрөнгө санxүүгийн xувьд нь Xолливүүдийн баян студитэй xарилцаx боломжийг багасагасан юм. Түүний xэд xэдэн уран бүтээл нь туxайн үедээ салбартаа нээлт болсоны дотор : "2001: Сансрын Одиссеи" (1968) нь шинэ төрлийн xийсвэр дүрслэл ашигласнаараа алдартай ба , "Бэрри Линдон" (1975) -д Кубрик нь байгалын лааны гэрэлийг ашиглан онцгой xальс ашигласан . Кубрикын "Гялбаа" (1980) анxны эстедикам-ыг xэрэглэсэн киноны нэг юм . Тэрээр өөрийнxөө бүтээсэн бүx киноныxоо чуxал ажилуудыг ( зураглаач , найруулагч , продусер ) өөрөө xийдэг байсан . Түүний зарим бүтээл нь хойносоо багагүй маргаан дагуулдаг б

Намтар[засварлах]

Станли Кубрик нь 1928 оны 6-н сарын 26-нд Нью Иорк хотын Манхаттэн дүүргийн эмнэлэгт Жак Леонард Кубрик ( эцгийн тал Австри , Румин , Польш) болон түүний гэргий Сэйди Гертруда гэсэн еврэй гэр бүлийн анхны хүүхэд болон мэндэлжээ. Түүний эмэгтэй дүү Барбара Мари Кубрик нь 1934-н онд мэндэлсэн. Кубрикын намтар бичээч түүний гэр бүлийг ямар нэгэн шашин шүтлэггүй байсан хэмээн тэмдэглэсэн байдаг хэдий ч тэдний эцэг эх нь еврэй ёсоор хуримласан гэдэг. Тэрээр багадаа ном унших их дуртай байсан ба түүний багын олон найз нь эхэн үеийн уран бүтээлүүдэд нь тодрон үлдсэн байдаг. Станли Кубрик нь анхны дүрс бичлэгийн төхөөрөмжтөй өсвөр насандаа танилцсан байдаг. Түүнийг 12 настай байхад Кубрикын аав түүнд шатар тоголохыг заасан нь хожим түүний уран бүтээлүүдэд эерэгээр нөлөөнсөн байдаг. Кубрик үүнийгээ тайлбарлахдаа" Xэрвээ шатар уран бүтээл туурьваxтай ямар нэгэн байдлаар xолбоотой байдаг бол энэ нь сэтгэл xөдөлсөн үед түргэн шийдвэр гаргаxаас илүүтээгээр өөр өөр сонголтууд байж болоx эсэxэд тусалдаг байx" гэсэн байсан. Түүнийг 13-тай байxад Кубрикын аав түүний төрсөн өдрөөр "Graflex" камер авж өгсөн нь түүний ирээдүйн өндөрлөгийн суурь нь болсон юм.Өсвөр насандаа Кубрик нь жазз хөгжимд ихэд сонирхолтой байсан ба энэ нь түүнийг бөмбөрчин болгоход хангалттай байлаа.Түүний аав нь Стэнлиг хичээлдээ хангалттай үнэлгээ авах боломжтой гэж бодож байсан болов ч байдал ийм биш байсан нь аавых нь сэтгэлийг гонсойлгосон . Кубрик 1941 - өөс 1945 он хүртэл Уильяма Ховарда Тафта-ын ахлах сургуульд суралцсан ч түүний сурлага төдийлөн гавьдаггүй байв. Тэрээр хожуу сургуулийнхаа талаар ярьхдаа түүний сонирхлыг огтхон ч татадгүй байсан, тухайн үеийн ерөнхий боловсролын системийг шүүлжилсэн, зэвүүцсэн өнгө аястайгаар дурдсан байдаг. Эцэг эх нь Кубрик-ын боловсролд тус болох болов уу гэсэн итгэлээр түүнийг Лос-Анжелэсруу хамаатныхруугаа 1 жилийн хугацаанд амьдруулхаар явуулж байсан болов ч энэ нь тэдний санаснаар болсонгүй. Тэрээр ахлах сургуульд байхдаа сургуулийн зурагчинаар 1 жил ажиллаж байсан ба тэрээр зургийн цувралаа “Look” сэтгүүлд зарсан нь улмаар тэндээ албан ёсны ажилтан болох эхний нүүдэл байсан бөгөөд тухайн үед тэрээр дөнгөж 17-н настай байлаа.( албан ёсны зурагчин болох хүртлээ тэрээр чөлөөт уран бүтээлч хийж , завсраар нь шатар тоглож орлого олдог байсан нь муугүй шатарчин байсныг нь нотолдог ) “Look” сэтгүүлд ажиллаж байх үедээ Кубрик ахлах сургуульдаа танилцаж байсан Тоба Мец-тэй 1948 оны 5-н сард гэрэлсэн ба тэд Гринвич тосгонд амьдардаг байсан. Энэ үеэс Кубрик нь кино урлагтай холбогдож ирсэн ба түүний агуу уран бүтээлийн эхэн үе нь АНУ-д эхэлж тэрээр хэд хэдэн баримтат бүтээл , мөн анхны уран сайхны кино болох "Айдас бас хүсэл"(1953)- ээ гаргасан юм . Энэ нь шүүмжилэгчдээс төдийлөн өндөр үнэлэлт аваагүй ч цаашдын уран бүтээлүүдээ гаргах үед тэрээр аль хэдийнээ чадварлаг кино уран бүтээл ч болсон байлаа. Түүний АНУ-д байхдаа хийсэн сүүлийн кино нь алдарт "Спартак" байсан ба Кубрик өөрийн бүтээлээ хожим үнэлэхдээ уйтгар гуниг ханхалсан болсон хэмээн хэлсэн байдаг ч АНУ кино урлагийн хамгийн дээд шагнал Оскар-ын шагналд 6-н төрөлд нэр дэвшиж 4-т нь ялалт байгуулсан юм . Тэрээр удалгүй Англи очсон ба энэ хугацаанд тэрээр 2-ч эхнэрээ сольсон бөгөөд 1958 онд Кристина Харлан гэх Герман бүжигчин , жүжигчин , зураач бүсгүйтэй гэрлэж 1999 он хүртэл буюу амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байсан юм.Англид байхдаа хийсэн бүтээлийн эхнийх нь "Лолита" (1962) гэх уянгын драма байсан ба кинонд коллежийн дур хүсэлдээ автсан професорийн талаар өгүүлдэг. Тэрээр удалгүй түүний гоц бүтээл 2001:Сансрын Одиссей (1968)-г гаргасан ба тэрээр энэ киногоороо анхны Оскарын шагналаа авсан юм. Кубрик нь амьсгал хураах хүртлээ 16-н кино бүтээсэн ба түүнийхээ 12-т нь зохиолчоор ажилласан бөгөөд 1999 оны 3-н сарын 7-нд 70 насандаа Английн Харфеньдин хотод амьсгаа хураасан.

Ишлэлүүдээс нь[засварлах]

Би 19-н нас хүртэлээ ном унших тийм ч дуртай байгаа байсан ба сургууль дээрээсээ өөрт хэрэгтэй зүйл нэгийг ч сураагүй.
Агуу гүрэн гангстер шиг аашилдаг бол өчүүхэн улс биеэ худалддаг бүсгүй шиг аялдаг
(үргэлжлэл бий)

Филмографик[засварлах]

Он Кино Найруулагч Продусер Зохиолч Бусад Тэмдэглэгдсэн
1951 Тулааны өдөр Õ Õ Õ Өөртөө (uncredited), зураглаач, редактор (uncredited);дууны найруулга (uncredited).
Фадре нислэг Õ Õ Õ Зураглаач
1953 Айдас бас хүсэл Õ Õ Õ Зураглаач and редактор; дууны найруулга
Далайчид Õ Õ Зураглаач, редактор, дууны найруулга
1955 Алуурчиний үнсэлт Õ Õ Õ Õ Зохиол, зураглаач, редактор
1956 Аллага Õ Õ Продусер (uncredited)
1957 Сүр алдрын замд Õ Õ Продусер (uncredited)
1960 Спартак Õ
1962 Лолита Õ Дэлгэцийн найруулагч , продусер ( uncredited )
1964 Доктор Стренжлав Õ Õ Õ
1968 2001:Сансрын Одиссей Õ Õ Õ Õ Тайз засал, визуаль эффект
1971 Баадуут шаргал үст Õ Õ Õ Нэмэлт дүрс бичлэгийн оператор (uncredited)
1975 Бэрри Линдон Õ Õ Õ
1980 Гялбаа Õ Õ Õ
1987 Үхлийн сум Õ Õ Õ Õ Мюрфье (uncredited хоолой)
1999 Нүдээ уужим анихуй Õ Õ Õ Нэмэлт дүрс бичлэгийн оператор (uncredited)