Судалт өмхий хүрэн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Судалт өмхий хүрэн | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Mephitis mephitis Schreber, 1776 |
Судалт өмхий хүрэн, Mephitis mephitis, нь Mephitidae овгийн мах идэшт, хөхтөн амьтан юм. АНУ, Мексик, Канадад тархан амьдардаг.
Агуулга |
[засварлах] Биеийн хэмжээ
Судалт өмхий хүрэн 1.2-6.3 кг жинтэй, 33-46 см урт юм. Өтгөн саглагар сүүл нь 18-25 см байна.
[засварлах] Идэш тэжээл
Энэ өмхий хүрэн нь харуй бүрийд идэвхтэй, өдрийн цагийг ихэвчлэн үүр нүхэндээ өнгөрөөнө. Өвлийн цагт бүрэн ичихгүй ч, цөөн хооллон, үйл хөдөлгөөн нь идэвхгүй сулардаг. Тэд оготно хулгана, өндөг, хорхой шавьж болон мөөг, жимсээр хооллодог.
[засварлах] Үржил
2-3 сард нийлэх ба 42-63 хоног зулзагаа тээнэ. Голдуу 5-6 зулзага гаргадаг.
[засварлах] Галлерей
| Commons: Mephitis mephitis - зураг, дуу, бусад юмс |