Танита Тикарам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Танита Тикарам
Төрсөн 1969 оны 8 сарын 12 (1969-08-12) (44 настай)
Гарал Герман, Мюнстер
Хөгжмийн урсгал поп, фолк
Мэргэжил дуучин-дуу зохиогч
Зэмсэг Гитар, төгөлдөр хуур
Хугацаа 1988–одоо
Студи Репрайс, Нэив
Вэбсайт Tanita-Tikaram.com

Танита Тикарам (1969 оны 8-р сарын 12 нд Герман улсын Мюнстер хотод төрсөн) поп/фолк дуучин, дуу зохиогч юм. 1988 онд гарсан анхны Ancient Heart цомгийн "Good Tradition", "Twist in My Sobriety" зэрэг хит дуунуудаараа нэрд гарчээ[1].

Бага нас, алдарт хүрэхээс өмнө[засварлах]

Тикарам Герман улсын Мюнстерт төрсөн. Ээж Фатима Рохани нь Малайз, Түүний эцэг Прамонд Тайкарм нь Энэтхэг гаралтай Фижи хүн юм. Тэрээр бага насаа Германд өнгөрүүлж, сүүлд гэр бүлээрээ Английн Хэмпшир дэх Бэзингстокт шилжин суурьшсан. Тэр жүжигчин Рамон Тикарамын дүү бөгөөд мөн хүний эрхийг хамгаалах талаар дэлхий дахинд алдаршсан, Фиджийн Лордын Шүүхийн анхны тэргүүн Сэр Моти Тикарамын удмын хүн болно.

Тэрээр Бэзингстокийн Хатан Хаан Мэрийн Коллежид улс төр, нийгмийн ухаан, англи хэлийг судалсан ба түүний төсгөлтийн үнэлгээ ААВ байжээ.

Танита Тикарам Манчестерийн Их Сургуулийн Англи, Америкийн уран зохиол судлалын ангид элсэн орсон боловч хөгжмийн замнал, уран бүтээлээ илүүд үзэж сургуулиа орхижээ.

Алдарт хүрсэн нь[засварлах]

Тэрээр өсвөр наснаасаа шөнийн клубүүдэд дуулж эхэлсэн нь Варнер Брос Рекордсын анхааралд өртжээ. 1988 оны 9-р сард, 19 настайдаа анхны Ancient Heart (Эртний зүрх сэтгэл) цомгоо гаргажээ[1]. Тэрхүү цомгийг нь Род Аргент, Питер Ван Хүүк нар продюсерлсэн бөгөөд уг цомог Их Британийн чартад 3-р байрт орж, давхар платинум цомгоор тодорч байсан. Мөн энэхүү цомог нь дэлхий даяар алдаршиж, улмаар дэлхийг тойрон аялах тоглолтоо хийжээ. "Twist In My Sobriety", "Good Tradition" синглүүд нь Европын Топ 10 хит дуунд орж, удалгүй найруулагч Жерар де Тамын хийсэн, Боливийн Альтиплано дахь хөдөөгийн тосгонд зургийг нь авсан, бор-шаргал өнгөтэй видеоклип нь шагнал хүртжээ. "Twist In My Sobriety" дууг Лайза Миннелли 1989 онд гаргасан Results цомогтоо Пет Шоп Бойзын найруулгаар шинээр дуулж оруулсан юм.

Танита Тикарамын дараа дараагийн цомгууд анхных шигээ амжилт олж чадаагүй тул 1998 онд The Cappuccino Songs цомгийнхоо дараа нэлээд хэдэн жилийн хугацаагаар тайзаа орхижээ.

2005 онд Танита Тикарам Sentimental нэртэй сүүлчийн цомгоо гаргасан. 2010 онд өөрийн найм дахь цомгийн бичлэгээ Калифорнийн Лос-Анжелес хотод эхэлжээ. Тэр 10 жил завсарласны дараагаар, 2011 оны 9-өөс 11-р саруудад Европт аялан тоглолт хийсэн байна.

Бүтээлүүд[засварлах]

Цомгууд[засварлах]

  • Ancient Heart (1988) НВУ #3, АНУ #59
  • The Sweet Keeper (1990) НВУ #3, АНУ #124
  • Everybody's Angel (1991) НВУ #19, АНУ #142
  • Eleven Kinds of Loneliness (1992)
  • Lovers in the City (1995) НВУ #75
  • The Best of Tanita Tikaram (1996) - цуглуулга
  • The Cappuccino Songs (1998) НВУ #69
  • Sentimental (2005)

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Strong, Martin C. (2000). The Great Rock Discography, 5th, Edinburgh: Mojo Books, 993–994. ISBN 1-84195-017-3. 

Гадны холбоосууд[засварлах]