Тарлан сар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тарлан сар
Buteo lagopus 29283.JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Buteo
Зүйл: B. lagopus
Латин нэр
Buteo lagopus
(Pontoppidan, 1763)

Тарлан сар (Buteo lagopus) нь дундаж хэмжээний махчин шувуу бөгөөд Харцагынхан овог юм. Энэхүү сар нь Европын хойд хэсэг, Ази болон Хойд Америкт нутаглах ба өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг.

Сүүл нь цагаан ба хар судалтай байна.

Тарлан сар нь байц хад, цохио эсвэл модонд үүр засан 4 өндөг гаргана. Задгай тал газар ан хийж жижиг мэрэгч, хөхтөн болон сэг иддэг.


Гадаад төрх[засварлах]

Энэ сар нь Buteo төрөл ба өргөн далавчтай. Ойн сартай харьцуулахад илүү урт далавчтай бөгөөд бүргэдтэй төстэй юм. Өдний өнгө зүс нь олон янз байх боловч, ерөнхийдээ ар нуруу нь бор, гэдэс хэвлий хэсэг нь бараан, толгой нь цайвар байна. Сүүл нь цагаан, үзүүр хэсэг нь хар юм. Канадад амьдрах зарим нь бүх бие нь хар бараан байдаг. Хөлийн хуруу нь үсэрхэг бөгөөд биеийн хэмжээтэй харьцуулахад богино хуруутай.

Нас бие гүйцсэн тарлан сар 1 кг гаруй жинтэй, далавчаа дэлгэхэд 134 см, биеийн урт нь 50-60 см болно. Эмэгчин нь биеэр том юм.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Buteo lagopus