Хадуур

Хадуур нь газар тариалангийн багажнуудын нэг юм. Ургамлын ишийг тасдаж хадах зорилгоор ашигладаг бөгөөд муруй хэлбэртэй хутганы ир нь дотор талдаа байдаг. Босоо байдлаас өвс ба буудайг хадах зориулалттай урт иш бүхий хадуурыг босоо хадуур (англи хэлээр scythe), өвдөг дээрээ сууж байгаад хадах зориулалттай жижиг хадуурыг гар хадуур (sickle) гэнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Хадуурыг хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс ашиглаж эхэлсэн гэж үздэг. МЭӨ 3500 оны үед Шумерийн тариачид ашигладаг байсан шавар хадуур олдсон бөгөөд МЭӨ 1298 - 1235 оны үеийн сүг зурагт хадуур барьсан хүний дүрс үлдэж хоцорчээ.

Хадуурын бэлгэдэл[засварлах | кодоор засварлах]

Тариачдын бэлгэдэл болсон хадуур нь ажилчдын бэлгэдэл болох алхтай хамт Зөвлөлт Холбоот Улсын далбаан дээр байв. Мөн Австрийн төрийн сүлд, Энэтхэгийн улс төрийн намын бэлгэдэлд ашиглагддаг байна.

Зэвсэг[засварлах | кодоор засварлах]

Эртний Грекийн домог ёсоор хадуур нь Кроносын зэвсэг юм. Мөн Эрлэгийн элч хадуур барьсан байдлаар дүрслэгддэг.

Хадуур нь тариачдын хувьд салгаж болшгүй ажлын багаж тул язгууртнууд, баячууд тэднийг хадуур ашиглахыг хориглох боломжгүй байлаа. Тиймээс тариачдын бослого, хөдөлгөөнд хадуурыг зэвсэг болгон ашиглах тохиолдол элбэг байлаа.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Гар хадуур – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Босоо хадуур – Викимедиа дуу дүрсний сан