Хой Ань

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хой Ань эртний суурин*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

PhoCoHoiAn.jpg
Хой Ань хотын гудамж
Улс Flag of Vietnam.svg Вьетнам
Төрөл Соёлын
Шалгуур ii, v
Дугаар 948
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1999  (23-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хой Ань (Вьетнам хэл:Hội An) нь Вьетнамын зүүн эрэгт, Өмнөд Хятадын тэнгисийн хөвөөнд орших жижигхэн хот юм. Куан Нам мужид байрладаг уг хот нь ойролцоогоор 88000 оршин суугчтай. МЭ I зууны үед суурь нь тавигдсан уг хот зүүн өмнөд Азийн хамгийн том боомт байсан бөгөөд Чампа хот хэмээн нэрлэгддэг байжээ. Чампа гэх хуучны суурингийн оронд Тью Бон голын адагт Хятадуудын байгуулсан хот нь XVI-XVII зууны үед Вьетнамын худалдааны төв болсон бөгөөд Энэтхэг, Голланд, Япончууд худалдаа хийдэг байв.

Хятадуудын уг сууринг эхлээд Хай По (Тэнгисийн тосгон) гэж нэрлэдэг байсан бол Япончууд суурьшснаас хойш хотын өнгө төрхөд “Япон гүүр” нэмэгджээ. Франц, Португаль худалдаачид суурьших болсноор хотын нэр Файфо болж өөрчлөгдөж байжээ.


1999 онд Хой Ань хотыг XV-XIX зүүн өмнөд Азийн худалдааны боомтын хамгийн тод жишээ бөгөөд нутгийн болон гадаадын соёлын нөлөөллийн хосолмол байдлыг илэрхийлэхүйц сонгодог үлгэр хэмээн ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтаасан юм.

Гадаад холбоосууд[засварлах]

Агуулахад байгаа «Хой Ань» зургийн цомог