Хустайн нуруу

Хустайн нуруу
Ноён оргил Хөшөөт уул (1842 м)
Газар орон Алтанбулаг, Аргалант, Баянхангай сум Төв аймаг (Монгол Улс)
Салбар Хэнтийн нуруу
Хустайн нуруу (Монгол Улс)
Хустайн нуруу (Монгол Улс)
Хустайн нуруу
Хустайн нуруу
Солбицол 47° 46′ У, 105° 53′ ЗКоординат: 47° 46′ У, 105° 53′ З
Хустайн байгалийн цогцолборт газрын талаар эндээс

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай.[1]

Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 ам километр  нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн.  Тахийг Монгол адууны дээд өвөг гэж үздэг. XIX зууны эхэнд Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский нээсэн бөгөөд Прежевальскийн адуу гэж бүртгэгджээ. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. ХУСТАЙН НУРУУ, touristinfocenter.mn: хандсан 2017-09-09