Цахиур бохио

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цахиур бохио
Эрэгчин (дээр) , эмэгчин
Эрэгчин (дээр) , эмэгчин
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
(зэрэглэлгүй) Galloanserae
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Дэд овог: Merginae
Төрөл: Mergellus
Selby, 1840
Зүйл: M. albellus
Латин нэр
Mergellus albellus
(Линней, 1758)
Ижил утгатай нэршил

Mergus albellus

Цахиур бохио (Mergellus albellus), урьд Цахиур нугас гэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм.

Тархалт[засварлах]

Нисэж байна

Тэд Европ, Азийн хойд зүгийн сэрүүн бүсийн ой тайгын загас жараахай элбэгтэй нуур, удаан урсгалтай гол мөрөнд нутаглана. Нүүдлийн шувуу тул Балтын тэнгис, Хар ба Каспийн тэнгис, Энэтхэгийн хойд, Германы хойд хэсэг болон цөөн тооны сүрэг Их Британид өвөлжинө.

Цахиур бохио 5-р сард үржилд орж 6-9 шаргал өнгөтэй өндөг гаргана. Үүрээ модны хонгил нүхэнд засах ба заримдаа тоншуул зэрэг шувууны хуучин үүрийг ашигладаг.

Гол идэш тэжээл нь дун хясаа, хавч хэлбэртэн болон загас зэрэг юм.

Гадаад холбоос[засварлах]