Че Гевара

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Че Гевара
Жим Фицпатрикийн зурсан, Че Геварагийн олонд алдаршсан хөрөг

Доктор Эрнесто Рафаэл Гавара дэ ла Сэрна (Dr. Ernesto Rafael Guevara de la Serna) (1928 оны 6 сарын 14 – 1967 оны 10 сарын 9) нь Чэ Гавара (Che Guevara) буюу эл Чэ (el Che) эсвэл зүгээр л Чэ (Che) нэрээр алдаршсан, Аргентинд төрсөн, Марксист үзэлтэй, зүүнийг баримтлагч хувьсгалч, Кубын коммунист дэглэмийн удирдагч, эмч мэргэжилтэй, улс төрийн зүтгэлтэн байв.

Өмнөд Америкийн хувьсгалч, улс төрийн лидер хүн байсан ба капитализм, коммунизмын аль алинаас нь зөв талуудыг нь авч хэрэглсэнээр 1960 аад оны шинэ зүүний Радикал үзэлтнүүдийн баатар болсон юм. Тэрээр Аргентины Росарио хотод дунд зэргийн гаралтай гэр бүлд төрж өссөн ба 1953 онд Буэнос Айресын их сургуулийг эмчийн мэргэжлээр дүүргэжээ. 1954 онд Мексик явж Кубын цөлөгдсөн хувьсгалч Фидель Кастротой нэгдэж Өмнөд Америкийн нийгмийн шударга бус байдлыг цэргийн эргэлтээр эмчилнэ гэдэгт итгэн явжээ. 1950 оны сүүлээр Кубын дарангуйлагч Фулгэнсио Батистагийн эсрэг Кастрогийн партизаны дайнд (1956-1959) тэрээр гол үүрэг гүйцэтгэж оролцжээ. Кастро 1959 онд төрийн эрх мэдлийг аваад Гевараг үйлдвэр худалдааны сайдад (1961-1965) дэвшүүлжээ. АНУ-ын нөлөөллийн талаар хүчтэй шүүмжлэгч байснаар гурав дахь ертөнц гэж дуудагдах болж мөн тэрээр Кастрогийн дэглэмд нөлөөлөн АНУ-ын зүгээс коммунист улс хэмээн эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэжээ.

Хувьсгалын галыг дэлхийн өнцөг булан бүрт асааж, хүн төрөлхтөнд сайн сайхныг авчрах мөрөөдөлдөө хөтлөгдөж Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад очсон ч цэргүүдийн нь хүсэл эрмэлзэл бага байсанд урам нь хугарч буцаж Кубад очоод, Кастротой зөвлөлдөж, шинээр хувьсгал хийх газраараа Боливи улсыг сонгожээ. Боливид өмнө нь хувьсгал гарсан ч дарангуйлагч дэглэмийн гарт орсон байлаа. Гэвч Боливийн Коммунист Намын дэмжлэгийг хүлээгээгүй, мухардмал байдалд орж, хүнд хэцүү партизаны дайн хийсээр 1967 оны 10 сарын 8-нд Боливийн засгийн газрын цэргүүдэд алагджээ.

Нас барсныхаа дараа гуравдагч ертөнцийн орнуудын хувьд баатрын хэмжээнд хүндлэгдэж, домог болон яригдах болсон билээ.