Чин улсын гүнж нарын жагсаалт

Нурхач охид:

  1. Донго гэг гүрүн гүнж (1578-1652), Донго овгийн Хохоритай 1588 онд гэрлэсэн.
  2. Нэньжэ гэг хошой гүнж (1587-1642), Дархантай гэрлэсэн.
  3. Мангужи гэг (?-1635), Хада овгийн Ургудай, Аухан хошууны Соном дүүрэн ноён нартай гэрлэсэн.
  4. Мукушэнь (1595-?), Ула овгийн Бужаньтай бэйлтэй гэрлэсэн. 1608 онд ураг барилдсан. Хожим нь салсан.
  5. 5-р гэг (1597-1613), Дачитай 1608 онд гэрлэсэн.
  6. 6-р гэг (1600-1646), Сунатай 1613 онд гэрлэсэн.
  7. 7-р гэг (1604-1685), Ижайтай 1619 онд гэрлэсэн.
  8. 8-р гэг хошой гүнж (1612-1646), 1625 онд өвөр халхын Гүрбүш тайжтай гэрлэсэн.

Шархач чин ван

  1. 4-р гэг хошой гүнж (?-1649), өвөр халхын Баяд аймгийн Энгэдэр ноёнтой 1616 онд гэрлэсэн.

Дээд эрдэмт хаан:

  1. Аохан гүрүн гүнж (1621-1654), Аохан аймгийн Банди тайжтай гэрлэсэн.
  2. Маката вэньжуан гүрүн гүнж (1625-1663), Цахарын Лигдэн хааны хүү Эжэй чин ван, Абунай чин ван нартай гэрлэж байсан. Бүрни чин ванг төрүүлсэн.
  3. Яньчин гүрүн гүнж (1628-1686), Хорчины чин ван Хятад ноёнтой 1639 онд гэрлэсэн.
  4. Яту гүрүн гүнж (1629-1678), 1641 онд Хорчины Зоригт чин ван Бортхартай гэрлэсэн.
  5. Ату гүрүн хошой гүнж (1632-1700), Баарины Сэвдэн жюнь вантай 1648 онд гэрлэсэн.
  6. 6-р гэг гүрүн гүнж (1633-1649), Куажа хафантай 1644 онд гэрлэсэн.
  7. Шүжэ гүрүн гүнж (1633-1648), Ижирсан амбаны хүү Кэнжиргэнтэй 1645 онд гэрлэсэн.
  8. Юнь Ань эгчмэд гүрүн гүнж (1634-1692), Хорчины түшээт чин ван Баясгалантай (Ууба түшээт чин вангийн ач хүү) 1645 онд гэрлэсэн.
  9. Кэчүнь хошой эгчмэд гүнж (1642-1704), 1657 онд Пин Ши ван У Сангүйн хүү Шао Фу Жянь тайзигийн багш, У Иншюнтай гэрлэсэн.

Кэчин жюнь ван Ётогийн охин:

  1. 1-р гэг хошой гүнж (1615-1637), Хорчины Манзушири чин вантай 1628 онд гэрлэсэн.

Кэши бэйл Түлүн:

  1. Жүньжэ хошой гүнж (?-1648), 1626 онд Хорчины Ууба түшээт хантай гэрлэсэн.

Эеэр засагч хаан:

  1. Гун И хошой гүнж (1653-1685), 1657 онд Хааны харуулын албаны сайд Нэрдутай гэрлэсэн.

Чэньзэ чин ван Шосай:

  1. 2-р гэг хошой гүнж (1648-1691), 1660 онд Пин Ань ван Шан Кэши гийн хүү Шан Жилунтай гэрлэсэн.

Жянь чин ван Жидугийн охин:

  1. Дуаньмин гүрүн гүнж (1653-1729), 1670 онд Хорчины дархан чин ван Бандитай гэрлэсэн.

Ань жюнь ван Юэлэ:

  1. Роужиа хошой гүнж (?-?), Жин Нань ван Гэн Жимаогийн хүү Гэн Жижунтай гэрэсэн.

Энх Амгалан хаан:

  1. Руншянь гүрүн гүнж (1673-1728), 1691 онд Баарины жюнь ван Өргөнтэй гэрлэсэн.
  2. Дуаньжин хошой гүнж (1674-1710), 1692 онд Харчины төрийн жюнь ван Галсантай[1] гэрлэсэн.
  3. Кэжин гүрүн гүнж (1679-1735), Халхын Түшээт хан аймгийн дархан чин ван Дондовдоржтой 1697 онд гэрлэсэн.
  4. Вэньсянь гүрүн гүнж (1683-1702), 1690 онд Хааны ордны харуулын дарга Шунь Ань Яньтай гэрлэсэн.
  5. Чүньцюэ гүрүн гүнж (1688-1710), 1706 онд Халхын Сайн ноён аймгийн Цэрэн ноёнтой гэрлэсэн.
  6. Вэнь кэ хошой гүнж (1687-1709), 1706 онд Онниуд хошууны төрийн жүн ван Цанжинтай гэрлэсэн.
  7. Чүэжин хошой гүнж (1689-1736), 1706 онд Сун Чэн Юнь гэрлэсэн.
  8. Дүнькэ хошой гүнж (1691-1709), 1708 онд Хорчины Дорж тайжтай гэрлэсэн.

Гун чин ван Чаннин:

  1. Чүньши гүрүн гүнж (?-1741), 1712 онд Хорчины тайж, амбан Баньдитай гэрлэсэн.

Найралт төв хаан:

  1. Хуакэ хошой гүнж (1695-1717), Манжийн Нара овгийн Шиндө ноёнтой гэрлэсэн.

Ли чин ван Иньрэн:

  1. Шүшэнь хошой гүнж (1708-1784), 1726 онд Хорчины тайж, Монгол журганы шылан түшмэл Жангимбууд богтолсон.

И чин ван Инь сянь

  1. Хэхуй хошой гүнж (1714-1731), 1729 онд Халхын Түшээт хан аймгийн зоригт чин ван Данзандоржийн хүү Доржсэвдэнд өгсөн.

Жуань чин ван Инь Лю:

  1. Дуань Роу хошой гүнж (1714-1754), 1730 онд Хорчины Бодлогот ван Лувсанласангийн хүү Чимиддоржд өгсөн.

Тэнгэрийн Тэтгэсэн хаан:

  1. Хэжин гүрүн гүнж (1731-1792), 1747 онд Хорчины Дархан вангийн хошууны засаг ноён дархан чин ван, эфү Сэвдэнбалжирд өгсөн.
  2. Хэжиа хошой гүнж (1745-1767), 1760 онд Манжийн Фуча овгийн түшмэл Фулунганд өгсөн.
  3. Хэжин гүрүн гүнж (1756-1775), 1770 онд Халхын Сайн ноён аймгийн чин ван Цэрэнгийн ач хүү Лавандоржид өгсөн.
  4. Хэкэ хошой гүнж (1758-1780), 1772 онд манжийн Уяа овгийн Жалантайд өгсөн.
  5. Хэсяо гүрүн гүнж (1775-1823), 1789 онд Манжийн Ниохуру овгийн Хөшэн сайдын хүү Фэншэниндэд өгсөн.

Хэ чин ван Хун Жоу:

  1. Хэвань хошой гүнж (1734-1760), 1750 онд Баарины жүн ван Ринчингийн ахмад хүү Дэлэг тайжид өгсөн.

Сайшаал Ерөөлт хаан:

  1. Жуанжин хошой гүнж (1781-1811), 1801 онд Хорчины Бодлогот ван Чимэддоржийн ач хүү Содномдоржд өгсөн.
  2. Жуанжин гүрүн гүнж (1784-1811), 1802 онд Түшээт бэйл Маньбадард өгсөн.

Төргэрэлт хаан:

  1. Шоуань гүрүн гүнж (1826-1860), 1841 онд Зуу удын чуулганы Найман хошууны засаг ноён, жүн ван Дэмчигжавд өгсөн.
  2. Шоузань хошой гүнж (1829-1856), 1842 онд манжийн Намудур овгийн Дотоод хэргийн яамны түшмэл Эньчон
  3. Шоу энь гүрүн гүнж (1822-1859), 1845 онд Фуча овгийн Жиншоу[2]д өгсөн.
  4. Шоуши хошой гүнж (1841-1866), 1863 онд Ниохуру овгийн Жалафунга дутунд өгсөн.
  5. Шоужуан гүрүн гүнж (1842-1884), 1863 онд манжийн Болуд овгийн Дөхуй сайдад өгсөн.

Түгээмэл элбэгт хаан:

  1. Рун ань гүрүн гүнж (1855-1874), 1873 онд Гуаржа овгийн шадар сайд Фужөнд өгсөн.

Гун чин ван Ишинь:

  1. Руншоу гүрүн гүнж (1854-1924), 1866 онд Фуча овгийн түшмэл Жидуаньд өгсөн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Харчин ван Гүнсэнноровын өвөг дээдэс
  2. Түгээмэл элбэгт хааны зарлигаар үлдээсэн 8 төр баригч сайдын нэг