Энх Амгалан хаан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Энх Aмгалан | |
| Чин улсын эзэн хаан Хятадын эзэн хаан Монголын эзэн хаан |
|
| Хаанчлал | 1661 оны 2 сарын 5 -1722 оны 12 саын 20 |
|---|---|
| Хаан ширээнд суусан |
1667 |
| Бүтэн нэр | Хятад: Айшин Жуело Шуане 愛新覺羅玄燁 Манж: Айсин Гиоро хала и Хиован еи |
| Төрсөн | 1654 оы 5 сарын 4 |
| Төрсөн газар | Хориотой хот |
| Нас барсан | 1722 оны 12 сарын 20 |
| Нас барсан газар | Хориотой хот |
| Оршуулсан | Зунхуа, Чин улсын зүүн бунхан, |
| Өмнөх хаан | Эебээр Засагч хаан |
| Дараагийн хаан | Найралт Төв хаан |
| Хань | Сяочэнрэн Сяожаорэн Сяоирэн Сяогонрэн |
| Эцэг | Эебээр Засагч хаан |
| Эх | Сяоканжан |
| Сүмийн цол | Шэнзу |
| Оны цол | Канси(1662–1723)(康熙) |
Энх-Амгалан хаан нь 1661-1722 оны хооронд хаанчилж байсан, Манжийн 4 дэхь эзэн хаан юм. Тэрээр 6 настайдаа хаан ширээнд сууж, 60 гаруй жил хаан ширээнд суусан бөгөөд энэ хугацаанд феодалын 3 бослого болон Хятадын Учанийн бослогыг дарж, Туннины вант улсыг эзлэн, өмнөд хил хязгаарыг амар тайван болгож чаджээ. Мөн хаанчлалын дунд үест Халхыг дагаар оруулж, Зүүнгарын хаант улсын Галдан бошигттой тэмцэлдэн ялсан. 1720 он гэхэд түүний захиргааны нутаг дэвсгэр нь зүүнтээ Номхон далайд тулж, барууншаа Зүүнгарын хаант улстай хил нийлж, өмнө зүгт Өмнөд Хятадын тэнгис, Вьетнам, Бирмид тулж, хойд зүгт Эргүнэ мөрөн хүрч байв. Энх-Амгалан хааныг хаан суух үеүүдэд тус улсын соёл урлаг, эдийн засаг, гар урлалын салбар өндөр хөгжиж оргилдоо хүрч байсан.