Сайшаалт ерөөлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сайшаалт Ерөөлт
Чин улсын эзэн хаан
Хятадын эзэн хаан
Монголын эзэн хаан
清 佚名 《清仁宗嘉庆皇帝朝服像》.jpg
Хаанчлал 1796 оны 2 сарын 9 - 1820 оны 9 сарын 2
Хаан ширээнд
суусан
1796
Бүтэн нэр Манж: Айсин Гиоро хала и ЁньЯнь
Хятад:Айшин Жуэло Ёнян 愛新覺羅永琰
Төрсөн 1760 оны 11 сарын 13
Төрсөн газар Хориотой хот
Нас барсан 1820 оны 9 сарын 2
Нас барсан газар Хориотой хот
Оршуулсан Чин улсын баруун бунхан
Өмнөх хаан Тэнгэр тэтгэгч хаан
Дараагийн хаан Төр Гэрэлт
Хань Сяошуруй
Сяохэруй
Эцэг Тэнгэр тэтгэгч хаан
Эх Сяоичун
Сүмийн цол Рэнзун
Оны цол Сайшаалт Ерөөлт 1796-1820


Манжийн Чин улсын Жиачен 清仁宗 хааны(1760 - 1820) төр барьсан 1796 - 1820 оныг Сайшаалт Ерөөлтийн үе гэдэг. 1760 онд Бээжингийн Хуучин Зуны Ордонд (圆明园) төрсөн. Тэнгэр тэтгэгч хааны 15 дахь хүү, Хятад эхтэй байжээ. Багын нэр нь Ёнян (永琰, 顒琰) байсан. 1789 онд нэгдүгээр зэргийн жиа вангийн 嘉親王 хэргэм хүртэж төрийн албанд зүтгэж эхэлжээ.

1796 онд 36 настайдаа хаан ширээнээ залагдсан боловч эцгийгээ нас барсаны дараа л 39-тэйгээсээ эхлэн бие дааж төр барьж эхлэсэн. Эцэг Тэнгэр тэтгэгч (1735–1796 төр барьсан) хааныг таалал болсон дараа хамгийн түрүүнд эцгийнхээ дотны түшмэл байсан тэр үеийн Чин улсын төрийн бусармаг явдал бүхний эзэн болж явсан Хөшэн (和珅) хэмээх сайдыг бариулж, гэр оронд нь нэгжлэг хийлгэхэд Манжийн төрийн 20 жилийн орлоготой тэнцэхүйц нэг живаа мөнгөн зоос идсэн байсан нь илэрч, түүний бүх хөрөнгийг нь хураан авч цаазаар хороосны дараа Хөшэний бүлгийнхэнийг төрөөс зайлуулж, тэдний дарж байсан хүмүүсийг төрийн албанд тохоон томилжээ. Гэсэн хэдий ч Сайшаалт Ерөөлтийн үеэс Чин улсын хүчин доройтож эхэлсэн гэдэг бөгөөд хээль хахууль, байгалийн гамшигт идэгдэж, бослого хөдөлгөөн тасрахаа байжээ. Түүний төр барьсан үеээс Европийн худалдаачид тэр үеийн Хятад орны нийгэм эдийн засгийг сүйтгэж байсан хар тамхийг оруулж эхэлсэн. Хар тамхины наймаанаас үүдэж Чин улсын төрийн сан хоосорход хүрч, хичнээн бослого хөдөлгөөнийг намжаах гэж оролдсон ч нэгэнт дийлдэхээ байсан байв.

1820 онд хааны зуны эдлэн Жихол (Жэхэ} буюу Чэндэ, 熱河行宫)-д ан авлаж явахдаа гэнэт бие нь муудаж мөн оны 7 сарын 25-нд таалал төгсчээ. Зарим түүхэнд аянганд ниргүүлж нас барсан гэдэг.

Түүнийг хүү Төр Гэрэлт хаан залгамжлан хаан ширээнд залагдсан.