Эеэр Засагч хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Эебээр Засагч хаан» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Эебээр засагч хаан
Чин улсын эзэн хаан
Хятадын эзэн хаан
Монголын хаан
清 佚名 《清世祖顺治皇帝朝服像》.jpg
Хаанчлал 1643 оны 10 сарын 8-1661 оны 2 сарын 5
Хаан ширээнд
суусан
1643 он
Бүтэн нэр Айсин Гиоро Фулин
Төрсөн 1638 оны 3 сарын 15
Төрсөн газар Ляодун муж, Шэнжиан
Нас барсан 1661 оны 2 сарын 5
Нас барсан газар Хориотой хот
Оршуулсан Зунхуа, Чин улсын зүүн бунхан, Сяолин
Өмнөх хаан Абахай хаан
Дараагийн хаан Энх Амгалан хаан
Эцэг Абахай хаан
Эх Сяожуанвэн
Сүмийн цол Шизу
Оны цол Шүньжи 1651-1661
Хятад:順治
Манж: Ижишун дасан
Монгол: Эебээр засагч хаан

Эебээр засагч (ᠡᠶᠡᠪᠡᠷ ᠵᠠᠰᠠᠭᠴᠢ / ᠡᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠵᠠᠰᠠᠭᠴᠢ, хятадаар 順治帝 - Shùnzhìdì, манжаар - ijishūn dasan hūwangdi) юм. Төрсөн овог нэрийг хэлвэл Айсингиоро Фүлин (ᠠᠶᠢᠰᠢᠨ ᠭᠢᠣᠷᠣ ᠹᠦᠯᠢᠨ). Тэрбээр 1643-1661 оны хооронд хаан ширээнд заларч байсан. Түүний хаанчлалын эхний үеүүдэд Доргон болон Жиргалан нарын нөлөө бүхий ноёд түүний нэрийн өмнөөс төрийн хэргийг мэдэж байлаа. 1650 онд Доргон нас барснаар тэрээр бие дааж явуулах насанд хүрч байсан. Мөн түүнийг хаан суух хугацаанд Хятадын Өмнөд Мин улсыг 1661 он гэхэд эзэлснээр бүх Хятад орныг нэгтгэсний дараа нийт хятадуудад хандаж манж гэзэг гөрөх зарлиг буулгав. Энэ хууль нь 1911 он хүртэл хэрэгжсэн байдаг. Эзэн хааныг 1661 онд идэр залуу насан дээрээ өвчний учир гэнэт нас баржээ гэдэг. Гэвч үнэндээ хаан ширээгээ орхиж, Бээжингээс холгүй сүмд Лам болон суужээ.

Эебээр засагчийн эх Монгол хүүхэн бөгөөд Хорчин аймгийн том ноёны охин гэдэг юм. Хорчиноос тэр хүүхнийг Мөгдөнд аваачиж ахдаа өгөх ажлыг Доргон гардан хийжээ. Замдаа Доргон тэр хүүхэнд дурласан бололтой юм. Гэвч хаан ахынхаа эхнэрийг булааж зүрхлэсэнгүй. Харин Хаан ахыгаа үхсэний дараа Доргон тэр хүүхэнтэй хуучны харьцаагаа сэргээж байсан бололтой юм. Мөн Доргон Бээжинг эзлэсэн хүчирхэг хүн тул өөрийн нөлөөгөө ашиглан тэр хүүхний хүү Фулинг Эебээр засагч хаан гэж өргөмжилсөн нэр зүүж, өөрөө бүх эрхийг авч байжээ. Мөн Доргон Эебээр засагчийн эхтэй эр эмийн харьцаатай байсан байна. Хүүгийн нас их болохын хирээр Доргонтой тэрсэлдэх болжээ. Эх нь хүү ба Доргон хоёрын нэгийг сонгох дээр тулаад Доргоныг хордуулж алсан гэдэг юм. Эебээр засагч Доргонтой тэмцэлдэж хар бага наснаасаа ертөнцийн бузар булайг мэдсэн тул идэр залуугаараа лам болжээ. Эебээр засагчийн эхийн нэрийг янз янзаар хэлэх боловч Монгол нэр нь Хаш хатан буюу Хашгэрэл гэдэг байсан гэх юм билээ.